Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Тооны харьцаа 1:1
Улс төрчдийн дунд хэн илүү их мөнгө олох вэ гэдэг уралдаан зарласан бололтой. Гэхдээ энэ тэмцээний дүрэмд зааснаар мөнгөний хэмжээ нууц, ямар аргаар мөнгө олон нь ч бас нууц бололтой юм. Тэмцээнд хэдэн ч хүн оролцож болох аж.
Гэхдээ одоогоор мэдүүлгээ өгсөн “тамирчдын” тоо бас л нууц байгаа юм байна. Магадгүй улс төрийн хүрээнийхнээс багагүй нь байж мэдэх аж. Дээрээс нь төрөөс санхүүждэг төрийн эзэмшлийн компани болох МИАТ мэтийн компаниуд байгаа. Тэмцээн аль хэдэн жилийн өмнөөс буюу бүр тодруулбал өнгөрсөн парламентын үед зарласан “тэмцээн” гэдгийг одоо л ойлгож байна. Учир нь, тэмцээний хамгийн муу тоглогчоор “МИАТ-ын удирдлагууд” гэдэг багийнхан тодорчээ. Тэд “тэмцээн” болох сураг сонсоод л зарлаагүй, товлоогүй, дүрмээ боловсруулаагүй байхад тоглоомоо эхлүүлж, дайны эрсдлийн сан хэмээх тоглоомоор мөнгө цуглуулж иржээ. Гэтэл тоглоом дөнгөж эхэлж байхад мань эрчүүд шүүгчдэд баригдав.
Нээрэн шүүгчдээ танилцуулахаа мартаж орхижээ. Тэмцээний шүүгчээр хэн ч ажиллаж болох. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клуб, цагдаагийн байгууллага, иргэд гээд хэн дуртай нь орж болно. Мөн тэмцээнд оролцож байгаад тоглоомноос хасагдаж, багийнхандаа гадуурхагдсан доожоогүй “тамирчин” ч орж болно гэж байгаа. Ингээд энэ тэмцээний эхний баг шүүгчдэд баригдаж мөнгө цуглуулж, угаах тэмцээнээс бүр мөсөн хасагдав. Аан тийм л дээ. Тэмцээнээс хасагдсан хүмүүсийг тусгай хүмүүс танхимд оруулж, ямар аргаар мөнгө олсон, хэдий хэмжээний мөнгийг хэнээс авсан мэтээр асууж байгаад “тэмцээнд” оролцогчдоос тусгаарладаг юм. Тэдний нэг нь МИАТ-ынхан тусгаарлууллаа.
Одоогийн байдлаар улс төрийн хоёр хүчний тооны харьцаа 1:1 болчихоод байгаа юм.
Парламентын олонхийг бүрдүүлсэн АН-аас С.Баяцогт баригдаж эсрэг багтаа түрүүлж 1 оноо бэлэглэв. Тэрээр, нэг сая ам.долларыг Швейцарын банкины нууц дансанд байршуулж байгаад хувьцаа худалдаж авах замаар мөнгөө өсгөх тактикаар тэмцээнд оролцсон боловч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд баригдсанаар МАН-ынханд оноо алдсан юм. Эсрэг багт оноо алдсаныхаа төлөө тэрээр УИХ-ын дэд дарга гэх албан тушаалаас буугаад буй.
Харин тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдээд буй МАН-ынхан дөнгөж саяхан АН-ынханд 1 оноо алдлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мөнгөө өсгөж байгаад УМБГ-ынханд баригдсанаар оноо алдаж байгаа нь энэ. Ё.Отгонбаярын хувьд мөнгөө өсгөхийн тулд хүн амьтан дарамталж мөнгө төгрөг нэхэж байгаад баригдсан. Нэг ёсондоо авилга өгч, авах замаар мөнгө өгсөх арга замыг сонгосон түүнийг тэмцээнд нэг баг болон оролцсон хамсаатан нь матаж орхиж. Ингэснээр тэр нэг оноо алдав.
Гэхдээ Ё.Отгонбаярын хувьд тэмцээнд өөрийнхөө нэрээр бүртгүүлж гол тоглогчоороо эхнэрийгээ сонгосон байгаа юм. Эхнэр нь дөрвөн банкны 26 данс ашиглаж маш их хэмжээний мөнгө /одоогоор нийлбэр дүн нь тогтоогдохгүй байна/ гүйлгээнд оруулах замаар тоглоомыг үргэлжлүүлж байсан. Харин түүнийг үйлдэл нь баригдаж Цагдан хорих төвд гэдэг тоглоомоос хасагдагчдын байрладаг газар хэд хоночихоод гараад ирсэн. Тэрээр тэмцээнээс нэгэнт хасагдах нь тодорхой болсон. Харин түүнтэй хамт нөхөр нь явах уу үгүй юу гэдгийг шүүгчдийн бүрэлдэхүүн шийднэ. Хэрэв УМБГ-ынхан Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгамаар байна гэдгээ УПЕГ-т гаргавал тус газраас УИХ-д хандах нь дамжиггүй. Яг л ийм замаар явбал тэд хамтдаа л тоглоомоос гарна.
Юутай ч АН, МАН хоёрын тооны харьцаа тэнцлээ. Цаашид аль намаас хэн гэдэг нөхөр баригдаж эсрэг багтаа нэг оноо бэлэглэх бол...
Улс төрчдийн дунд хэн илүү их мөнгө олох вэ гэдэг уралдаан зарласан бололтой. Гэхдээ энэ тэмцээний дүрэмд зааснаар мөнгөний хэмжээ нууц, ямар аргаар мөнгө олон нь ч бас нууц бололтой юм. Тэмцээнд хэдэн ч хүн оролцож болох аж. Гэхдээ одоогоор мэдүүлгээ өгсөн “тамирчдын” тоо бас л нууц байгаа юм байна. Магадгүй улс төрийн хүрээнийхнээс багагүй нь байж мэдэх аж. Дээрээс нь төрөөс санхүүждэг төрийн эзэмшлийн компани болох МИАТ мэтийн компаниуд байгаа. Тэмцээн аль хэдэн жилийн өмнөөс буюу бүр тодруулбал өнгөрсөн парламентын үед зарласан “тэмцээн” гэдгийг одоо л ойлгож байна. Учир нь, тэмцээний хамгийн муу тоглогчоор “МИАТ-ын удирдлагууд” гэдэг багийнхан тодорчээ. Тэд “тэмцээн” болох сураг сонсоод л зарлаагүй, товлоогүй, дүрмээ боловсруулаагүй байхад тоглоомоо эхлүүлж, дайны эрсдлийн сан хэмээх тоглоомоор мөнгө цуглуулж иржээ. Гэтэл тоглоом дөнгөж эхэлж байхад мань эрчүүд шүүгчдэд баригдав.
Нээрэн шүүгчдээ танилцуулахаа мартаж орхижээ. Тэмцээний шүүгчээр хэн ч ажиллаж болох. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клуб, цагдаагийн байгууллага, иргэд гээд хэн дуртай нь орж болно. Мөн тэмцээнд оролцож байгаад тоглоомноос хасагдаж, багийнхандаа гадуурхагдсан доожоогүй “тамирчин” ч орж болно гэж байгаа. Ингээд энэ тэмцээний эхний баг шүүгчдэд баригдаж мөнгө цуглуулж, угаах тэмцээнээс бүр мөсөн хасагдав. Аан тийм л дээ. Тэмцээнээс хасагдсан хүмүүсийг тусгай хүмүүс танхимд оруулж, ямар аргаар мөнгө олсон, хэдий хэмжээний мөнгийг хэнээс авсан мэтээр асууж байгаад “тэмцээнд” оролцогчдоос тусгаарладаг юм. Тэдний нэг нь МИАТ-ынхан тусгаарлууллаа.
Одоогийн байдлаар улс төрийн хоёр хүчний тооны харьцаа 1:1 болчихоод байгаа юм.
Парламентын олонхийг бүрдүүлсэн АН-аас С.Баяцогт баригдаж эсрэг багтаа түрүүлж 1 оноо бэлэглэв. Тэрээр, нэг сая ам.долларыг Швейцарын банкины нууц дансанд байршуулж байгаад хувьцаа худалдаж авах замаар мөнгөө өсгөх тактикаар тэмцээнд оролцсон боловч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд баригдсанаар МАН-ынханд оноо алдсан юм. Эсрэг багт оноо алдсаныхаа төлөө тэрээр УИХ-ын дэд дарга гэх албан тушаалаас буугаад буй.
Харин тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдээд буй МАН-ынхан дөнгөж саяхан АН-ынханд 1 оноо алдлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мөнгөө өсгөж байгаад УМБГ-ынханд баригдсанаар оноо алдаж байгаа нь энэ. Ё.Отгонбаярын хувьд мөнгөө өсгөхийн тулд хүн амьтан дарамталж мөнгө төгрөг нэхэж байгаад баригдсан. Нэг ёсондоо авилга өгч, авах замаар мөнгө өгсөх арга замыг сонгосон түүнийг тэмцээнд нэг баг болон оролцсон хамсаатан нь матаж орхиж. Ингэснээр тэр нэг оноо алдав.
Гэхдээ Ё.Отгонбаярын хувьд тэмцээнд өөрийнхөө нэрээр бүртгүүлж гол тоглогчоороо эхнэрийгээ сонгосон байгаа юм. Эхнэр нь дөрвөн банкны 26 данс ашиглаж маш их хэмжээний мөнгө /одоогоор нийлбэр дүн нь тогтоогдохгүй байна/ гүйлгээнд оруулах замаар тоглоомыг үргэлжлүүлж байсан. Харин түүнийг үйлдэл нь баригдаж Цагдан хорих төвд гэдэг тоглоомоос хасагдагчдын байрладаг газар хэд хоночихоод гараад ирсэн. Тэрээр тэмцээнээс нэгэнт хасагдах нь тодорхой болсон. Харин түүнтэй хамт нөхөр нь явах уу үгүй юу гэдгийг шүүгчдийн бүрэлдэхүүн шийднэ. Хэрэв УМБГ-ынхан Ё.Отгонбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгамаар байна гэдгээ УПЕГ-т гаргавал тус газраас УИХ-д хандах нь дамжиггүй. Яг л ийм замаар явбал тэд хамтдаа л тоглоомоос гарна.
Юутай ч АН, МАН хоёрын тооны харьцаа тэнцлээ. Цаашид аль намаас хэн гэдэг нөхөр баригдаж эсрэг багтаа нэг оноо бэлэглэх бол...
Д.Намнан
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ОДОО Л ОЙЛГОМЖТОЙ БОЛЖ БАЙНА. БАЯРЦОГТЫГ БАРИГДАНГУУТ АН-ХАН НЭР ХҮНДЭЭ АЛДАЖ ЭХЭЛСЭН. ЭНЭ БАЙДЛААС ГАРАХЫН ТУЛД ОТГОНБАЯРЫГ ХЭРЭГТЭН БОЛГОЖ ТӨГРӨГИЙГ ДОЛЛАР ХЭМЭЭН БӨӨН САМУУН ДЭГДЭЭСЭН БАЙХ НЬ. ЭЛБЭГДОРЖ МИНЬ ЭЭ НЭГ БҮДЭРВЭЛ ДОЛОО БҮДРЭНЭ ШҮҮ. БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ.
2013.06.13
























