Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хуулийн дагуу...гэхээр МАН-ынхан гайхаад байна
МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар саяхан “Би МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар байна. Би хууль зөрчсөн бол ял үүрэхэд бэлэн. Шаардлагатай бол биднийг шоронд хийг” гэх зэргээр төрийн тэргүүн рүү давшилсан үг чулуудсан байсан. Тэр бас “Хууль гууль болгож байгаа луйварчин ерөнхийлөгч гэх албан тушаалын ард нуугдсан новш эхлээд хуулийг биелүүлж сур” гэж твиттертээ жиргэжээ. Энэ хүн бол УИХ-ын гишүүн байсан, өөрөөр хэлбэл хууль тогтоогч байсан хүн. Өнөөдөр МАН гэдэг улс төрийн том хүчний нарийн бичгийн дарга.
Юутай ч дугаар хорооны гудамжин дахь найман нэрийн барааны дэлгүүрээс хуурамч архи авч уучихаад агсарч байдаг хүн биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ твиттертээ бичсэн нь жирийн тэр архичнаас долоон дор нь харагдаж байна.
Гэтэл бас саяхан цагдаагийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнсолонгыг цагдан хорьж шалгаж эхлэхэд эрхэм төрийн түшээ, хууль тогтоогч, туршлагатай парламентч Ё. Отгонбаяр гуай “чаддын бол надаар оролдооч!.. Элбэгээ би бэлэн байна. Би чиний шоронд очиё”, “Элбэгдоржоо. Намайг тэр шорондоо хориоч. Эхнэрээр оролдохоо болиоч. Эр хүн биз дээ чи” хэмээн  донгоджээ.

Энэ бүхэн юу харуулаад байна аа. Юун түрүү энэ хүмүүс, ер нь МАН-ын эрх баригчид хууль тогтоогч, туршлагатай парламентчид гээд л цээжээ дэлдээд байдаг, үнэндээ хууль ёсоо мэддэггүй юм байна. Улсын ерөнхийлөгч хэн нэгнийг бариад шоронд хорьдоггүй гэдгийг л мэддэггүй юм байна. Тэд нэгэн цагт МАН-ын дарга Н.Энхбаяр зөвхөн нүднийхээ харцаар Монгол Улсын бүхий л амьдралыг зохицуулж, хэн дуртайгаа хорьж, шалгаж, цагдаж, нүдээрээ дохиод л авлига авч, аль  их авлига өгснийг нь албан тушаалд томилж байсныг санаад андуураад байна.
Гэтэл өнөөдөр нийгэм өөр тийшээ явж хууль тогтоох нь хуулиа тогтоож, түүний хэрэгжүүлдэг байгууллагууд нь хэрэгжүүлж эхэлж байгааг олж харахгүй, олж харахыг ч хүсэхгүй байна. Ер нь ойлгохгүй, олж харахгүй байгаагаасаа илүүтэй ер нь Монгол Улсад хуульгүй байгаасай гэж хүсч байгаа юм байна. 90 жилийн түүхтэй улс төрийн том намын нарийн бичгийн дарга нь, бас шилдгийн шилдэг гээд төрд түшээ болгоод суулгачихсан, УИХ-ын гишүүн нь ингэж бичиж байгаа болохоор ингэж бодохоос өөр арга алга.

Нөгөө талаар энэ хэдэн хүнд, МАН-ын эрх баригчдад намын, хувийн эрх ашиг гэж байхаас биш, төрийн, монголын ард түмний төлөө гэсэн сэтгэл байдаггүй юм байна. Хэдэн мянганы тэртээгээс төрөө дээдэлж ирсэн монгол зан, ёс төр энэ хүмүүст алга. Томоохон улстөрчид  нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрийнхөө тэргүүнийг ингэж муухайгаар хэлж байгаа юм чинь МАН-ын эгэл гишүүд гудамжинд ямар ч булай юм хийхэд бэлэн байгаа юм байна.
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын бичиж байгаа нь үндсэндээ ард түмнийг хагаралдуулах, төрийн тэргүүний эсрэг өдөөн турхирсан хэрэг биш үү.
Сонгуулиудын үеэр МАН-ын гишүүд хууль бус зүйл үйлдэж, элдэв авир гаргадаг нь ч үүнтэй холбоотой юм байна. УИХ-ын гишүүн, намын нарийн бичгийн дарга нь, Намын нь Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн нь хууль бус үйлдэлд бусдыг уриалдаг юм байна. Эгэл гишүүддээ ингэж зааж өгдөг юм байна.
УИХ-ын гишүүн, нэг сайд нь бусдыг  авлига өг гэж нэхээд, өгөхгүй болохоор нь хүн явуулж зоддог юм байна.
Төрийнхөө тэргүүнийг дайран давшилдаг, төрийнхөө мөнгө төгрөгийг хууль бусаар идэж завшдаг улс толгойд нь гарчихсан байгааг яана вэ та минь.
Тэгээд ч энэ л хүмүүс өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсыг хуульгүй болгож өөрсдөө хуулиас гадуур амьдарч ирсэн нь өнөөдөр зах зухаасаа илрээд хуулийн дагуу хариуцлага тооцох гэхээр гайхаад байна. Юун хууль яриад байгаа юм, манай МАН-ын дарга нарт чинь хууль үйлчлэх ёстой гэж үү гээд намын даргаасаа эхлээд гайхаад цочирдоод байна.
Тэгээд хууль хэрэгжээд, үйлчлээд эхлэхээр “арга барахдаа аавынхаа толгойг илнэ” гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч рүү, Ерөнхий сайд руу давшилцгааж байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэгэнтээ “хуулийн ганц өгүүлбэрээс болж 90 жилийн түүхтэй намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэсэн алдарт үгээ хэлсэн шиг бусад гишүүд нь ч гэсэн хууль гэж юу байдаг юм хэмээн давшилж, бас гайхаж байна. Хуульзүйт төр, хуулийн дагуу.... гэхээр МАН-ын эрх баригчид  бүр гайхаад алмайраад, огт ойлгохгүй байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
MAN-iinhan odoo uurendee bujignaj baigaa l daa. Zahaasaa ilerch l baigaa ni ene. Mongol uls huulia heregjuuldeg, hun burt ijil tegsh uilchildeg bolj ehelj baina
ichsen hun hun ***** gegcheer ted uunees oor yum hiij chadahgyu l dee.tedniig ed moriin barimttai ni ilchleh heregtei
tend suugaa erenhiilogch bitgii hel jiriin irged herhen huuli zamharch bgaag toriin ali ch shatand gar tsailgahgyu ajil butehgyu bolsong mederch bsan. odoo harin ch arai deer bolj bna.MANd hemjee hyazgaar gj bdag bol ergej moroo harah tsag bolson.
Хамгийн их уншсан