Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
ГУРВАН НЭР ДЭВШИГЧИЙН “ТАВАН” МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн байх эсэх нь 14 хоногийн дараа шийдэгдэнэ. Улс төрийн гурван намаас нэр дэвшүүлсэн эрхмүүд дор бүрнээ иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн мөрийн хөтөлбөрөө бүхэлд нь нэрлэсэн бол Н.Удвал “Таван бодлого-таван зорилт” гэж онцгойлж байгаа. Харин Б.Бат-Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө ямар нэг нэр хайрлаагүй юм. Гэхдээ тэдний мөрийн хөтөлбөр үндсэндээ таван хэсгээс бүтэж, түүндээ нарийвчлан тусгаж буйгаараа ижил төстэй. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид тавын тоог эрхэмлэж, түүнийхээ дагуу мөрийн хөтөлбөрөө эмхэлж цэгцэлсэн бололтой. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан, аль асуудалд ямар бодлого баримтлахаар тусгасныг нь хүргэе. Тэд “таван” мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн эхэнд юуг анхаарсан бэ гэвэл...

Ц.Элбэгдоржийн эхний сэдэв

Ардчилсан намаас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол Улсын төлөө зүтгэнэ гэдэг монгол хүний төлөө зүтгэнэ гэсэн үг. Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлж ажиллана гэж мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд тодотгож. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улс, монгол хүнд хэрэгтэй санал санаачилгыг дэмжихээ ч илэрхийлсэн байна. Бүтээлч, үр ашигтай шинэчлэл өөрчлөлтийг түүчээлж дэмжих аж. Ард иргэдийн санаа бодлыг сонсч, улам ойр ажиллаж, шинэлэг ажлууд хийх тухай мөн дурдав. Хуулийн засаглалтай улс, иргэний оролцоотой шийдэл, бүтээгчдээ дэмжсэн бодлого, байгальд ээлтэй хөгжил, дэлхийд нэртэй Монгол болохын төлөө Ц.Элбэгдорж ажиллана гэжээ.
Хуулийн засаглалтай улс болгохын тулд эрх зүй, аюулгүй байдал, улс төрийн салбарт тулгамдаж буй шинэтгэлийг үргэлжлүүлэх юм байна. Хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөхийг уламжлалт хууль ёс, дэг жаягийг нийгэмд хэвшүүлэхэд онцгой анхаарах гэнэ. Мэдээж, өөрийн эхлүүлсэн ажил болох хуулийн засаглал, шударга ёс тогтооход хөндлөнгийн нөлөөлөлгүй үргэлжүүлэхээ тусгажээ. Авлига, албан тушаалын хэргийг ч мөн анхаарлынхаа гадуур үлдээхгүй нь. Зайлшгүй шалгах шаардлагатай албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлж, учирсан хохирлыг барагдуулдаг болох, авлига өгсөнөө илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулах байх гэнэ. Шүүхийн шинэтгэл, иргэдэд чиглэсэн хуулийг үргэлжлүүлэн батлуулж, цагдаа, онцгой байдал, дотоодын цэрэг, шийдвэр гүйцэтгэлийн болон хуулийн бусад байгууллагад ажиллагсдын хангамж, нийгэм эрх зүйн баталгааг сайжруулна гэж амлажээ.
Энэ дэд хэсэгтээ төрийн албаны баталгааг сайжруулах, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх тухай оруулсан байна. Ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг төрийн албанд нэвтрүүлж, хууль бус халаа сэлгээг таслан зогсоох аж. Монгол Улсын аюулгүй байдлыг монгол хүний аюулгүй байдалтай холбож авч үзэх нь.  
Батлан хамгаалах, хил хамгаалах байгууллагын бие даасан байдлыг баталгаажуулж, чадварыг нэмэх, энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх, эх оронч хүмүүжлийг иргэдэд олгоход анхаарах гэнэ. Цэргийн алба хаах талаар нэлээд ач холбогдол өгчээ. Цэргийн алба хаасан, онцгой үүрэг биелүүлсэн иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, сургуульд суралцуулах, төрийн болон хариуцлагатай албанд ажиллах шалгуурт оруулж тооцох тухай нэр дэвшигч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.  
 
Б.Бат-Эрдэнийн эхний сэдэв


МАН-ын гишүүд, иргэдээр “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, нэр дэвших болсон тухайгаа дурдаж мөрийн хөтөлбөрөө эхлүүлжээ. Салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцож, нягтлан тунгааж байж энэхүү мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэв. Саар зүйлүүдийг цаг алдалгүй засч залруулахад анхаарахаар болсон гэнэ. Улс орны хөгжилд саад тотгор болсон улс төрийн талцал, хуваагдал, газар нутгийн бүтэн байдал, цалин тэтгэвэр өсөхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болж байгаа, “Оюу толгой”-гоос ногдох хувь багасч, ард түмэн баялгаа тэгш хүртэхгүй буй, хууль, шүүхийн тэгш бус үйлчлэл, төрийн албанд тогтвортой тууштай ажиллах баталгаа алга зэргийг зөв болгож засахын тулд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан аж.
“Эх орон бол газар нутаг, ард түмэн хоёр юм. Эх орноо бүрэн бүтэн, ард түмнээ амгалан, жаргалтай амьдруулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм зорилго, улс орон хөгжин мандахын үндэс” гэж тодотгожээ. Түүний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн эхний сэдэвт үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх тухай өгүүлсэн байна. Ингэхийн тулд тэрээр улс төрийн тогтвортой байдал, намуудын саналын зөрүү, маргааныг хуулийн хүрээнд зөвшилцөл, харилцан ойлголцлоор шийдвэрлэдэг байх зарчмыг төрийн удирдлагын бүх төвшинд удирдамж болгоно гэж. Хэн хэнийхээ ололт амжилтыг хүлээн зөвшөөрч, үгүйсгэл, гүтгэх гажуудуулахыг залруулж, хамтран ажилладаг үзэл санааг тө­лөвшүүлэх аж. Шударга ёсны тухай соён гэгээрүүлэх ажлыг улс орон даяар хөтөлбөр боловсруулан явуулах нь.
Хүүхэд залуусыг эх орон, түүх, ард түмнээрээ, монгол ёс, жудгаа дээдлэх, уламжлалт зан заншлаа дагадаг, мэр­гэжлээ зөв сонгодог, халуун дулаан сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх зорилт боловсролын агуулгад тусгах гэнэ. Хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг хангана, нийгэмд тогтвортой байдал бий болгоно, хүмүүсийн харилцан ойлголцол бусдадаа хүндэтгэлтэй хандах үзлийг төлөвшүүлэхэд ёс зүйтэй сэтгүүл зүй шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэж бүх талаар нь дэмжих тухай ч дурдаж. Үндсэн хуулиар тогтоосон засаглал хуваарилалтын зааг ялгааг хатуу баримталж, хэрэгжилтийг хангуулан, хууль ёс зүйг дээдэлнэ гэжээ. Төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмч, хувийн өмчийн аж хандах үзлийг төрөөс нийгэмд төлөвшүүлэх талаараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хамгийн эхний хэсэгтээ ийнхүү оруулсан байна.

Н.Удвалын эхний сэдэв


Монгол Улс өнө эртний төрт ёсны уламжлалтай, Их засаг хуулиа дэлхий дахинаа анх тунхаглаж, шударга ёсыг тогтоож байсан агуу түүхтэй гүрэн, монголчууд шударга байхдаа зоригтой, эвтэй байхдаа хүчтэй, байгаль дэлхий, уул усаа шүтэж амьдардаг хэмээн тэрээр мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд тодотгож.  Сүүлийн 20 гаруй жил төрийн эрх барьж байсан намуудын улс төрийн алдаатай бодлогын хор уршгаар нийгэмд нэн даруй засч сайжруулах ёстой таван үндсэн аюул нүүрлэж байгаа гэж.
Эхнийх нь газар нутгаа зөв зохистой ашиглалгүй гадаадынханд өгч үнэгүйдүүлэн, Оюу толгойн гэрээ, Таван толгойн ордыг барьцаалан сонгуулийн авлигыг өөгшүүлсэн нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулж байна гэв. Хоёр дахь нь халамжийг хавтгайруулж, ядуурал, ажилгүйдлийг дэмжсэн нь монгол хүнийг өөртөө  итгэлгүй, сул дорой, үнэ цэнэгүй, эх оронч үзлийг унтрааж, эр зоригийг мохоож буй аж. Иргэдийг жалга, дов, нутаг ус, нам, хөрөнгөөр нь талцуулж байгаа нь нийгмийг бутарсан, задарсан, бухимдалтай, хувиа хичээсэн болгосон нь үндэсний эв нэгдэлд аюул учруулсан хэмээж. Эрүүл мэнд, экологийн аюулгүй байдал алдагдсан нь монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрахад аюул нүүрлэсэнг мөн дурджээ. Хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, чөлөөт хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх, ардчиллын үнэт зүйл алдагдаж, сонгуулийн авлигаас эхтэй нийгэм, эдийн засгийн хямрал даамжирч шударга ёсыг тогтооход бодит аюул учирлаа гэж тэрээр онцолсон байна.
Харин мөрийн хөтөлбөрийнхөө эхний сэдэвт монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн хэмээн тодотгов. Хүн бүр нас, хүйс, оршин суугаа газар, орлогоос үл хамаарч амьдралын баталгаа, аюулгүй байдлыг нь төрийн бодлогоор дэмжиж хамгаалах нь. Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцуулах, харин хүйтний улиралд суралцах боломж гаргаж өгөх гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд гэм буруутай этгээдийн өмчийн эрхийг нь шилжүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалж, архидалт гэр бүлийн хүчирхийлэлтэй шийдвэртэй тэмцэнэ гэж тусгасан байна. Цалинг сараар биш цагаар тооцдог болгож, хөгжингүй орнуудын жишигт хүргэх аж. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал иргэддээ “Дарамтгүй бизнес” эрхлэх боломжийг төрөөс бүрдүүлж өгөхийг мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд ийнхүү оруулсан байна.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Ухаанд нь ухна ишиг үхсэн хүн Удвалыг сонгоно. Авилгалчид аваргыг сонгоно Ард түмэн Элбэгдоржийг сонгоно доо
Хамгийн их уншсан