Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ц.ЦОЛМОН: ЭНЭ ИХ МӨНГИЙГ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЛРҮҮЛЭЭГҮЙ НЬ СОНИН БАЙНА
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа.

-Чуулган түр хугацаагаар завсарласан энэ өдрүүдэд та ямар ажил амжуулж байна вэ. Хаврын чуулганы хугацаанд танай Байнгын хороо хэр ачаалалтай ажилласан бол?
-Чуулган завсарласан ч манай байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд судлах зүйл их бий. Тиймээс Байнгын хорооны шугамаар нэлээдгүй ажил хийж байна. Мөн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж ажиллаж  байгаа. Миний даргалдаг байнгын хороогоор нэлээдгүй олон хуулийн төсөл хэлэлцсэн. Хамгийн сүүлд Элчин сайдын яамдыг нээх, сэргээх консулуудын газруудын тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хараахан батлаагүй байгаа. Төрийн нууцын тухай болон өөрийн байнгын хороотой холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой асуудлын талаар та ямар байр суурьтай байна вэ. Томоохон банкны активаас илүү мөнгө дансаараа эргэлдүүлж байсан гэж яригдаад байгаа шүү дээ?
-Энэ талаар нарийн мэдээлэл алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад асуудал нь зөрчилтэй байсан. Ам.доллар, төгрөг гэдэг нь тодорхойгүй байна лээ. Нөгөөтэйгүүр, уг мөнгө дөрвөн жилийн хугацаанд банкуудаар шилжсэн юм бол одоо яагаад илрүүлж байгаа юм. 20 саяас дээш төгрөгийн гүйлгээ хийгдвэл манай банк санхүүгийн байгууллагынхан шалгадаг гэж холбогдох албаны хүмүүс Байнгын хорооны хурал дээр танилцуулга хийж байсан. Гэтэл банк санхүүгийн байгууллага нь хянасаар байхад энэ их мөнгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд илрүүлээгүй нь сонин. Заавал сонгуулийн өмнө илрүүлдэг нь ямар учиртай юм. Энэ мэтийн учир нь олдохгүй асуултуудад хариулт авмаар байна. Хууль хяналтын байгууллагынхан үнэн мөнийг нь олох байлгүй дээ.

-Мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуульд банкаар шилжсэн 20 сая төгрөгийн гүйлгээг шалгах хуучин босгыг хэвээр нь үлдээсэн. Одоо мөрдөх хуульд мөнгө угаахаас ангид байх зүйл заалтыг нарийвчлан тусгаж өгсөн гэсэн үг үү?
-Уг хуулийг гардан гүйцэтгэх байгууллагууд заалтыг нь чандлан мөрдөх байх. 20-аас дээш сая төгрөгийн гүйлгээнүүдийг банк санхүүгийн байгууллага хянаад, сэжигтэй тохиолдлуудад лавшруулж судлах ёстой. 20 сая төгрөгийн гүйлгээг дундаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүд байнга хийдэг. Харин иргэдийн хувьд харьцангуй цөөхөн. Тиймээс энэ талын хууль эрх зүйн орчинг сайжруулж өгсөн юм.

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар та Өршөөлийн тухай хууль боловсруулсан. Энэ хууль сонгуулиас өмнө батлагдана гэсэн яриа байгаа?
-Бид Өршөөлийн тухай хуулийг анх удаа хэрэгт холбогдсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түлхүү хамруулах зорилготойгоор боловсруулсан. УИХ-ын чуулган завсарласны дараа энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх байх. Монгол шоронжсон орон боллоо гэсэн шүүмжлэл их байдаг. Мөнгөн торгууль тавиад хэргийг нь шийдчих байсан зүйлийг олон жилийн ял өгч байгаа нь хэт өрөөсгөл. Ял эдэлж буй иргэдийг нийт хүн амтай  харьцуулахад өндөр үзүүлэлт гардаг. Энэ талаар хамтарсан Засгийн газар ямар нэг алхам хийхгүйгээр бараг нэг жил өнгөрөх гэж байна. Алдаа дутагдал байна гээд ярьж байгаа бол түүнийг засах ёстой. Тиймээс хөнгөн шийтгэл ногдуулж болох хүмүүсийг Өршөөлийн тухай хуульд хамруулан суллах нь зүйн хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хашраах нь чухал бус хүмүүжүүлэх, сэрэмжлүүлэх, давтан хэрэг үйлдэхгүй байхад нь анхаарах нь чухал. Уг хуулийн төсөл ойрын үед шийдэгдэх байх.

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Өршөөлийн тухай хууль батлагдсан. Энэ удаа ч мөн адил тэгэх нь. Нөгөөтэйгүүр, уг хуулийг танай намын дарга Н.Энхбаярт зориулсан гэж хэлэх нэг нь ч байна?
-Бид уг хуулийн төслийг өнгөрсөн жил боловсруулсан. Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарахгүйгээр өмнө нь батлуулахаар ажилласан ч судлах зүйл их байсан болохоор амжсангүй. Одоо сунжирсаар байгаад наадмын өмнө ч батлагдаж магадгүй. Уг нь, бид ямар нэгэн тэмдэглэлт ой, улс төрийн үйл явдалтай давхцуулалгүйгээр хэлэлцүүлэх гэж их хичээсэн. Гэхдээ ямар үйл явдалтай давхцаж байгаа нь сонин биш. Хүмүүсийг чөлөөлж, шинэ амьдралааа эхлүүлэхэд нь нэг хоногийн өмнө гэсэн боломж олгох ёстой. Н.Энхбаяр дарга Өршөөлийн тухай хуульд хамрагдана. Тэрээр анх удаа хэрэгт холбогдсон ч гэрч, хохирогч байхгүй хэрэг гэж бид шүүмжилж байгаа.

-МИАТ-аар дамжуулж мөн­гө угаасан хүмүүс уг хуульд хам­раг­дах уу?
-Хамрагдахгүй. Улсад болон хувь хүнд ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан гэмт хэрэгтэн хохирлоо барагдуулсны дараа уг хуульд хамрагдана. Мөн албан тушаал, авлигын хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдахгүй.

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд хуулийн төсөл өргөн барьсан байна лээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үндэсний бөхийг спорт гэдэг утгаар нь түүнтэй холбоотой хуулийг УИХ-аар хэлэлцдэг болсон юм билээ. Спортын тухайд тухайн салбарт ажилладаг хүмүүс нь дүрэм журмаа гаргаж, цол олгоод явах ёстой гэж боддог. УИХ-аар ороод байх асуудал биш шүү дээ. Үндэсний бөхийн дүрэм журам, цолыг хууль тогтоох байгууллагаар оруулбал дараа нь үндэсний сур, хурдан морь, шагай зэргийг оруулах хэрэг гарна. Гадаадын орнууд үзэгчиддээ тохирсон, сонирхолтой байх зэргээр спортын шинэчлэл хийдэг юм билээ. Тухайлбал, гар бөмбөгийн дүрэм түүнийг тоглодог хүндээ зориулагдах бус үзэж байгаа олон түмэнд илүү сонирхолтой байхаар өөрчилдөг. Гэтэл энэ байдал манайд эсрэгээрээ үйлчидэг. Үүнд, би шүүмлэлтэй ханддаг хүний нэг. Цол хэргэм ч мөн адил. Үндэсний спорт нь тухайн орны иргэдийн оюун санаа, сэтгэлгээний илэрхийлэл. Шударга ёсыг тухайн нийгэмд цогцлоох үндэс болж байдаг. Тухайлбал, мэргэжлийн сумо шударга байвал Япончууд шударга байна. Монгол үндэсний бөх шударга биш байвал монголчууд ийм зүйлд дасаад л байна гэсэн үг. Тиймээс үндэсний бөхийг илүү шударга, богино хугацаанд барилддаг болгож өөрчлөх хэрэгтэй.     

С.Заяа
0 Сэтгэгдэл
bolovsroltoi noen nutuutai tord baih l estoi hymyysiin neg genet garch irsen yu ch medehgyi teneg yumnuudtai haritsuulahiin argagyi
Цусны шинжилгээ хийдэг нөхөр толгой муутай юм даа.
Огт хийгээгуйгээс оройтож хийсэн нь дээр....ер нь бол авилгачидад тал засах л аядаж байна. Ийм байж бас манай нам гарвал гээд солиороод байгаа
Иймэрхүү урваач шарваач хүн хэзээч үнэн сэтгэлээсээ юманд хандаж чаддаггүйг түүх гэрчилдэг л юмдаа.
za bolij uz dee,, ali ertnii asuudal shuu dee,, chi tiim l syrxii ali ert mdej baisan bol irgeniixee yyregiig bueluuleed medeelex ni yasan yum be,,4 ter bumiin toloo exs eronxiilogch yal abaad suuj baina aa. ter bas songuulitai xolbootoi uy aan, bur shaltag xaix geed yadchixsan baina sh dee
тэр сонин бишээ, хоцорсон ч гэсэн араас нь гүй гэж үг байдаг шүү дээ даргаа
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
МОНГОЛЧУУД БИД ЧИНЬ ОДОО Л НЭГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЦУСНЫ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО, БАЙГАЛИЙН БАЯЛГАА ГЭСЭН ЧИНЬ СЭТГЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЛОО ДОО. ШУДАРГА ЦАРАЙЛАГЧ ЭЛБЭГДОРЖ ЦУС НЭГТ ЛУЙВАРЧИН БАЯРЦОГТТОЙГОО БЭЭЖИНГИЙН ТЯНИЙН ТАЛБАЙД ЗУГААЛАХ Л vЛДЛЭЭ ДЭЭ **
Цусны шинжилгээ хийдэг нөхөр толгой муутай юм даа.
За урвагч цолмон гуай битгий далдганаад бай, танай намын эрх барьж байхад яаж илэрдгийн
tsolmon guai, alivaa yumnii tsag n ireheer boldog shuu dee
iim helsen yarisbaa medehgui oilgohgui maluudaa garaach ee
Ishiglasan gej Enhkbayar iig horio biz dee odoo bolohoor yu ch hiigeegyi bhad ni bariad hotichihson yum shig l yum yarih yum... Uls toroo gej zavaan yum ihk hiih yum daa manaihan
Avilgal alban tushaal iin hereg orshooliin huulind hamragdahgyi gesnee Enhkbayar Bol hamragdana genee za odoo bolij uz Enhkbayar iig avilgal mongo idej uusan alban tushaalaa ashig
Хамгийн их уншсан