Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хэнтий аймгийн Өндөр хаан сумын иргэд сонгогчидтой уулзаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар оролцлоо.
Хэнтийчүүд Эзэн Чингисийн өлгий нутгийнхан гэдгээрээ бахархдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ард түмнийхээ итгэлийг хүлээж дахин төрийн тэргүүнээр сонгогдвол Хэнтий аймагт Чингисийн цогцолбор байгуулан, аймгийг Чингис хотхон хэмээн нэрийдэх, Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх боломж буйг дуулгасан. Мөн МАН, болон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын мөрийн хөтөлбөрт орсон сайн зүйлийг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Хэнтий аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уухайлан дэмжиж уулзалт халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.
Тэрбээр Хэнтий аймгийн уулзалтын дараа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх дүүргүүдэд ажиллах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хэнтий аймгийн Өндөр хаан сумын иргэд сонгогчидтой уулзаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар оролцлоо.Хэнтийчүүд Эзэн Чингисийн өлгий нутгийнхан гэдгээрээ бахархдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ард түмнийхээ итгэлийг хүлээж дахин төрийн тэргүүнээр сонгогдвол Хэнтий аймагт Чингисийн цогцолбор байгуулан, аймгийг Чингис хотхон хэмээн нэрийдэх, Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх боломж буйг дуулгасан. Мөн МАН, болон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын мөрийн хөтөлбөрт орсон сайн зүйлийг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Хэнтий аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уухайлан дэмжиж уулзалт халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.
Тэрбээр Хэнтий аймгийн уулзалтын дараа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх дүүргүүдэд ажиллах юм байна.
0 Сэтгэгдэл
****
Зөв шүү ингэмээрсэн дээ
2013.06.13
























