Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг шалгаж эхэллээ
Эрүүл мэндийн экс сайд нар ойрын үед хууль цагдаагийнхнаар гүйдэлтэй болоод байна. С.Батболдын Засгийн газрын үед энэ салбарын сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг цагдаагийнхан саяхан хорьж, шалгаж эхэлсэн. Тэгвэл түүнээс өмнө Эрүүл мэндийн сайдаар ажилласан С.Ламбааг хуулийнхан шалгаж эхэлсэн байна. Энэ нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлтэй холбоотой аж. Хоёр тэрбум төгрөг хувьдаа завшсан гэж шалгагдаж буй Н.Түмэндэмбэрэл С.Ламбааг сайд байх үед Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байж. Харин Төрийн нарийн бичгийн даргаасаа сайдын суудалд шилжсэн Н.Хүрэлбаатарын албан тушаалыг авч үлдсэн учир түүний хэрэгт хоёр ч сайд шалгагдаж эхэлсэн нь энэ.
Н.Түмэндэмбэрэл “Лабтех” компанийг 2005 онд байгуулаад эм эмнэлгийн хэрэгсэл, багаж, төхөөрөмж, урьдчилан сэргийлэх вакцин, биобэлдмэл, лабораторын урвалж бодис, оношилгооны бэлдмэл оруулж ирдэг аж. Тендерийн комиссын даргаар ажилладаг байхдаа албан тушаалаа ашиглаж, өөрийн компаниа шалгаруулдаг байж. Түүнийг ажиллаж байх үед ЭМЯ 10 гаруй тэрбум төгрөгийн тендер зарлагдсан байдаг. Төсөв бага хуваарилагддаг гэж гомдол мэдүүлдэг Эрүүл мэндийн яамныхны дуулиан экс Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд хоёрын хоёр сайдаа араасаа чирэх нь.
Тэгээд ч хууль хяналтынхан хэн нэгнийг хэрэгт холбогдуулан шалгахдаа нам хүчний харьяаллаар ангилдаггүй. Ингэж хэлэхийн учир МАН-ынхны зүгээс хууль хяналтынхан  АН-ын захиалгаар ажиллаж байна гэж чуулганы танхимд мэдэгдсэнтэй холбоотой. АН-ын зарим гишүүн ч хууль хяналтын байгууллагын үүд сахиж, гэм буруугаа тогтоолгохоор явж буйгийн нэг жишээ С.Ламбаа болж байна.
0 Сэтгэгдэл
Ламбаагийн шунал хэтэрсэн дээ. Өмнө нь идэж уучихаад одоо бас сайд болж нэмж идэх гээд гүйж байгаа.Ламбаа бусдыг матаж хорлодог, өөрийнхөө өмнөөс төрийн нарийнаа чихээд, матаад ч мултарч чадахгүй. Тендер болгоны ард хор найруулж,эрүүл мэндийн салбарын олон байгууллагад машин тоног төхөөрөмж өндөр үнээр шахаж баяжчихаад надаас өөр ЭМ сайд хийж чадах хүн Монгол байхгүй гэж өөрийгөө магтаж суусан нь нууц биш. Ламбаа хийсэн луйвар булхайгаа бусадруу чихэлгүй хариуцлагаа хүлээж ялаа эдлэх хэрэгтэй.
Ламбааг сайн шалгах хэрэгтэй. Яармагийн эмнэлэгийн барилгийн тендерээс мөнгө туусан шүү
Гүй яах вэ, авилгын гэмт хэрэг огт илрэхгүй дарагдсанаас сөрөг намынх нь засгийн үед илэрдэг болвол бас нэг дэвшил болох ч юм уу. Юм муудах тусам засрах, сайжрахад илүү ойртож очдог гэдэг шүү дээ.
Zaa yaah ve bas l harj l baiya daa
Ebegee demjinee.
Хүний дансанд дураараа мөнгө оруулж гаргаад байдаг овоо гар байна даа. Сэтгэгдэл гэхээр л заавал өөрийнхөө үзэл бодолыг бусадад тулгах нэр биш шүү найз аа..
МАН дотор Отгонбаяр мэтийн Батэрдэнийг ерөнхийлөгчөөр гаргахгүй байх сонирхолтой улсууд зөндөө бий. Мөнх-Очироос авхуулаад. Отгонбаярын дуулиан болоод байгаа мөнгө бол зориудаар зохион байгуулсан л ажил. Санаатай энэ их мөнгийг дансанд оруулж гарган цаад санаа нь МАН-н нэрийг унгах, үүгээр дамжуулан Батэрдэнийн нэр төрд халдах гэсэн зориудын ажил.
МАН дотор Отгонбаяр мэтийн Батэрдэнийг ерөнхийлөгчөөр гаргахгүй байх сонирхолтой улсууд зөндөө бий. Мөнх-Очироос авхуулаад. Отгонбаярын дуулиан болоод байгаа мөнгө бол зориудаар зохион байгуулсан л ажил. Санаатай энэ их мөнгийг дансанд оруулж гарган цаад санаа нь МАН-н нэрийг унгах, үүгээр дамжуулан Батэрдэнийн нэр төрд халдах гэсэн зориудын ажил.
Хүний дансанд дураараа мөнгө оруулж гаргаад байдаг овоо гар байна даа. Сэтгэгдэл гэхээр л заавал өөрийнхөө үзэл бодолыг бусадад тулгах нэр биш шүү найз аа..
Хамгийн их уншсан