Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Алтанхуяг: Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа хийлээ. Энэ үер сэтгүүлчдийн асуусан зарим асуултад Ерөнхий сайд хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.
-Сүүлийн үед зарим албан тушаалтантай холбоотой мөнгө угаасан гэх хэргүүд олны анхаарлыг татах боллоо. МИАТ компанийн мөнгийг угаасан хэргийг шүүх шийдвэрлэлээ. Сөрөг хүчнийхэн “Авлигачид нь ганцхан манай намд байгаа юм биш. АН-д ч байгаа” гээд УИХ-ын С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нарын нэрийг хэлж байгаа. Ерөнхийлөгч ч С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөөд шалгуулах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Та Ерөнхийлөгчтэй санал нийлж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш авлига, хээл хахууль гэдэг зүйл Монголын нийгэмд ялзартлаа нэвчсэнийг харлаа. Татварын нэг байцаагч гэхэд л 17 тэрбум төгрөг завшсан байх жишээтэй. Энэ бол зүгээр л мөсөн уулын орой. МИАТ-ийн хэрэг ч мөсөн уулын орой. Энэ нь хоорондоо талцаж, намчирхах асуудал биш. С.Баярцогт гишүүний асуудлыг бүлгийн хурал дээрээ ярилцахад өөрөө хүсэлтээрээ УИХ-ын дэд даргын ажлаа өгье гэсэн.
Г.Дэнзэн өмнө нь та бүхэнд тайлбар өгсөн. Түүний тайлбарыг хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс тэр хүн өнөөдрөөс ажлаа өгч байгаа. Хэрэв нам гэж ярьж байгаа бол АН ийм асуудалд тодорхой байр суурьтай ханддаг. Намын гишүүд ч энэ мэт асуудалд ёс зүйтэй ханддаг гэдгээ харуулж байна.
-Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн үү, эсвэл ажлаас нь халсан уу?
-Өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
-Өнөөдрийг хүртэл Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргыг шинээр сонгоогүй байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Одоогоор энэ хоёр аймгийн Засаг даргаар өмнөх Засаг дарга нь ажиллаж байгаа. Хөвсгөлийн Засаг даргаар Цэрэнжав, Дорнодын Засаг даргаар Жанлав ажиллаж байна. Хуулиар бол эдгээр аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга болгох хүнээ тодруулах ёстой. ИТХ хуралдаж чадахгүй хүлээлгэж байгаа юм.
-“Оюу толгой” компани зэсийн анхны баяжмалаа маргааш /өнөөдөр/ гаргах байсан ч хойшлуулсан байна. Энэ ажлын нээлтэд та оролцох байсан. Ямар шалтгаанаар хойшилсон тухай мэдээлэл танд өгсөн үү?
-Зэсийн баяжмалаа энэ сарын 21-нд гаргахаар болсон учраас хойшлуулсан гэсэн.
-Засгийн газар “Оюу толгой” компаниас нэмж бичиг баримт шаардаж байгаа гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Энэ талаар Н.Батбаяр сайд дэлгэрэнгүй хариулт өгнө байх. Засгийн газраас ямар нэг бичиг баримт шаардаагүй. Харин гадагшаа гаргаж буй зэсийн төлбөр Монгол Улсын дансанд орж ирэх ёстой шүү гэсэн асуудал ярьж байгаа.
-“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх ажилд ахиц гарч байна уу?
-Өмнө нь хийсэн зүйлийг өөрчлөх нь амар хялбар зүйл биш юм билээ. “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөх гэж хэдэн сарын турш сайн, муугаараа дуудууллаа. “Оюу толгой”-н гэрээний асуудалд дөрвөн сайд ажиллаж байгаа. Ер нь, ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ эцэслэж чадаагүй. Зэсийн баяжмалаа гарах гээд байдаг. Тэгтэл гэрээний асуудал хараахан шийдэгдээгүй. Гэхдээ яриа хэлцэл эхэлсэн учир алхам алхмаар ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна.
-Стратегийн ордод нэмж бүртгэх долоон ордын тухай асуудал ярьж байгаа. Эдгээр орд нь хаана байрлалтай, ямар компани эзэмшдэг тухай мэдээлэл хомс байна. Ямар ордуудыг стратегийн ордод нэмж бүртгүүлэх санал ирсэн юм бол оо?
-Уул уурхайн яамнаас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Нууцлах юм байхгүй. Та бүхэн энэ талаархи мэдээллийг авч болно. Би долоон ордын нэрийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Хөшөөтийн нүүрсний орд, Гачууртын алтны орд, газрын ховор металлын дөрвөн орд багтаж байгаа.
-УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн задаргааг та танилцуулсан. Энэ мөнгөөр хийх ажлууд хэр нүдээ олсон гэж үзэж байна вэ. Энэ мөнгөөр хийх ажлуудын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ мөнгөөр хийх ажлууд хэр нүдээ олсон болохыг иргэд дүгнэх байх. Орон нутгийн иргэд алгаа ташиж хүлээж авсаныг бодоход нүдээ олсон шийдвэр гэж бодож байна. Тэгээд ч энэ мөнгөөр ийм ажил хийнэ гэж би өөрөө зохиож бичээгүй. Аймгуудын удирдлага, иргэдийн саналаар энэ мөнгөний 25-30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт тэгэхдээ аймгуудад Оношилгооны төв барихад зарцуулахаар болсон. 10-аад тэрбумыг нь баруун гурван аймгийн захыг битүү болгоход зарцуулна. Үлдсэнийг нь залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Залуучуудын төвийг засч тохижуулах, төрөл бүрийн спортын талбай, зам засах гэх мэт ажилд зарцуулна. Эдгээр ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тодруулах тендер зарласан байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүнээс бүрдэж байгаа. Саяхан Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсгүй гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төслийн талаар таны байр суурийг сонсоё?
-Энэ бол их маргаантай асуудал. Би Засгийн газрын гишүүдийн тодорхой хувийг гаднаас бүрдүүлэх нь зөв гэж боддог. Манай Засгийн газрын гишүүдийн хоёр нь УИХ-ын гишүүн биш шүү дээ. Засгийн газрыг УИХ-ын гишүүн биш хүнээр бүрдүүлнэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ чинь их төвөгтэй асуудал. Жишээ нь, “Чи сайд болох юм чинь УИХ-д нэр дэвшээд хэрэггүй” гэдгээс зөрчил үүсдэг. Гэтэл нэр дэвшсэн нөхөр УИХ-ын гишүүн болдог, нөгөө ард түмнээс мандат аваагүй хүнийг сайд болгосон нь ямар учиртай юм бол гэсэн асуудал гардаг. Энэ асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх ёстой. Гадаадын бусад улс орнуудтай ч харьцуулах хэрэгтэй.
unen yum uu
Би шинэчлэлийн засгийн газар байснаа болилоо. Ерөөсөө шимэгчлэлийн засгийн газар болмоор байна. Загасанд очоод ир залбирч гуйгаад мөргө ... гэж манай эмгэн уурлаж маш ихээр загнав аа ... Өвгөн явсаар өнөөх далайдаа ирж, алтан загасыг дуудтал алтан загас хөвсөөр өмнө нь ирвээ хөөрхии ййййййй ..... алтан загасны үлгэрт итгэсэн миний ард түмэн хөөрхиййй йййййййййййййййййййййййййййййй
MUNGU ugaasan hen ch bai hamaagui er em geltgui huuliin daguu shiitgeh heregtei shuudee alban tushaalaa ugluu geed orhiz bolno gezuu 10000tugrug hulgailsan hun shorond orz baihad ald delmeer ni idegsed avragdana gez haach baihgui avch idehdee aigaagui baiz ard tumnii haraanaas multrana gez baihgui
дүү хүргэн одоохондоо амарч бай сонгууль өнгөрөөд агаа нь сэвээд шидчихнэ тээр дээр сууна шүү дээ
Н.АЛТАНХУЯЛ: ДЭНЗЭН МИНИЙ ЗӨВЛӨСНӨӨР АЖЛАА "ӨГСӨН"
Баярцогт УИХ-н дэд даргаа өгөөд л болоо юу? Ард түмэн тэнэг биш шүү дээ
Та хэл амнаас болоод хүргэн дүүгээ ажлаа өгөөд хүлээж бай би дараа нь чамд өөр аятайхан ажил өгье гэж хэлээ юу хэхэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа хийлээ. Энэ үер сэтгүүлчдийн асуусан зарим асуултад Ерөнхий сайд хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.
-Сүүлийн үед зарим албан тушаалтантай холбоотой мөнгө угаасан гэх хэргүүд олны анхаарлыг татах боллоо. МИАТ компанийн мөнгийг угаасан хэргийг шүүх шийдвэрлэлээ. Сөрөг хүчнийхэн “Авлигачид нь ганцхан манай намд байгаа юм биш. АН-д ч байгаа” гээд УИХ-ын С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нарын нэрийг хэлж байгаа. Ерөнхийлөгч ч С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөөд шалгуулах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Та Ерөнхийлөгчтэй санал нийлж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээс хойш авлига, хээл хахууль гэдэг зүйл Монголын нийгэмд ялзартлаа нэвчсэнийг харлаа. Татварын нэг байцаагч гэхэд л 17 тэрбум төгрөг завшсан байх жишээтэй. Энэ бол зүгээр л мөсөн уулын орой. МИАТ-ийн хэрэг ч мөсөн уулын орой. Энэ нь хоорондоо талцаж, намчирхах асуудал биш. С.Баярцогт гишүүний асуудлыг бүлгийн хурал дээрээ ярилцахад өөрөө хүсэлтээрээ УИХ-ын дэд даргын ажлаа өгье гэсэн.
Г.Дэнзэн өмнө нь та бүхэнд тайлбар өгсөн. Түүний тайлбарыг хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс тэр хүн өнөөдрөөс ажлаа өгч байгаа. Хэрэв нам гэж ярьж байгаа бол АН ийм асуудалд тодорхой байр суурьтай ханддаг. Намын гишүүд ч энэ мэт асуудалд ёс зүйтэй ханддаг гэдгээ харуулж байна.
-Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн үү, эсвэл ажлаас нь халсан уу?
-Өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
-Өнөөдрийг хүртэл Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргыг шинээр сонгоогүй байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Одоогоор энэ хоёр аймгийн Засаг даргаар өмнөх Засаг дарга нь ажиллаж байгаа. Хөвсгөлийн Засаг даргаар Цэрэнжав, Дорнодын Засаг даргаар Жанлав ажиллаж байна. Хуулиар бол эдгээр аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга болгох хүнээ тодруулах ёстой. ИТХ хуралдаж чадахгүй хүлээлгэж байгаа юм.
-“Оюу толгой” компани зэсийн анхны баяжмалаа маргааш /өнөөдөр/ гаргах байсан ч хойшлуулсан байна. Энэ ажлын нээлтэд та оролцох байсан. Ямар шалтгаанаар хойшилсон тухай мэдээлэл танд өгсөн үү?
-Зэсийн баяжмалаа энэ сарын 21-нд гаргахаар болсон учраас хойшлуулсан гэсэн.
-Засгийн газар “Оюу толгой” компаниас нэмж бичиг баримт шаардаж байгаа гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Энэ талаар Н.Батбаяр сайд дэлгэрэнгүй хариулт өгнө байх. Засгийн газраас ямар нэг бичиг баримт шаардаагүй. Харин гадагшаа гаргаж буй зэсийн төлбөр Монгол Улсын дансанд орж ирэх ёстой шүү гэсэн асуудал ярьж байгаа.
-“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх ажилд ахиц гарч байна уу?
-Өмнө нь хийсэн зүйлийг өөрчлөх нь амар хялбар зүйл биш юм билээ. “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөх гэж хэдэн сарын турш сайн, муугаараа дуудууллаа. “Оюу толгой”-н гэрээний асуудалд дөрвөн сайд ажиллаж байгаа. Ер нь, ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ эцэслэж чадаагүй. Зэсийн баяжмалаа гарах гээд байдаг. Тэгтэл гэрээний асуудал хараахан шийдэгдээгүй. Гэхдээ яриа хэлцэл эхэлсэн учир алхам алхмаар ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна.
-Стратегийн ордод нэмж бүртгэх долоон ордын тухай асуудал ярьж байгаа. Эдгээр орд нь хаана байрлалтай, ямар компани эзэмшдэг тухай мэдээлэл хомс байна. Ямар ордуудыг стратегийн ордод нэмж бүртгүүлэх санал ирсэн юм бол оо?
-Уул уурхайн яамнаас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Нууцлах юм байхгүй. Та бүхэн энэ талаархи мэдээллийг авч болно. Би долоон ордын нэрийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Хөшөөтийн нүүрсний орд, Гачууртын алтны орд, газрын ховор металлын дөрвөн орд багтаж байгаа.
-УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн задаргааг та танилцуулсан. Энэ мөнгөөр хийх ажлууд хэр нүдээ олсон гэж үзэж байна вэ. Энэ мөнгөөр хийх ажлуудын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ мөнгөөр хийх ажлууд хэр нүдээ олсон болохыг иргэд дүгнэх байх. Орон нутгийн иргэд алгаа ташиж хүлээж авсаныг бодоход нүдээ олсон шийдвэр гэж бодож байна. Тэгээд ч энэ мөнгөөр ийм ажил хийнэ гэж би өөрөө зохиож бичээгүй. Аймгуудын удирдлага, иргэдийн саналаар энэ мөнгөний 25-30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт тэгэхдээ аймгуудад Оношилгооны төв барихад зарцуулахаар болсон. 10-аад тэрбумыг нь баруун гурван аймгийн захыг битүү болгоход зарцуулна. Үлдсэнийг нь залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Залуучуудын төвийг засч тохижуулах, төрөл бүрийн спортын талбай, зам засах гэх мэт ажилд зарцуулна. Эдгээр ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тодруулах тендер зарласан байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүнээс бүрдэж байгаа. Саяхан Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсгүй гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төслийн талаар таны байр суурийг сонсоё?
-Энэ бол их маргаантай асуудал. Би Засгийн газрын гишүүдийн тодорхой хувийг гаднаас бүрдүүлэх нь зөв гэж боддог. Манай Засгийн газрын гишүүдийн хоёр нь УИХ-ын гишүүн биш шүү дээ. Засгийн газрыг УИХ-ын гишүүн биш хүнээр бүрдүүлнэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ чинь их төвөгтэй асуудал. Жишээ нь, “Чи сайд болох юм чинь УИХ-д нэр дэвшээд хэрэггүй” гэдгээс зөрчил үүсдэг. Гэтэл нэр дэвшсэн нөхөр УИХ-ын гишүүн болдог, нөгөө ард түмнээс мандат аваагүй хүнийг сайд болгосон нь ямар учиртай юм бол гэсэн асуудал гардаг. Энэ асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх ёстой. Гадаадын бусад улс орнуудтай ч харьцуулах хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
2013.06.21
2013.06.17
2013.06.15
2013.06.14
2013.06.14
2013.06.14
2013.06.14
























