МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
УИХ-ын дарга З.Энхболд цусаа хандивлалаа
2004 оноос Монгол Улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр яг энэ өдөр дэлхийн 150 гаруй оронд энэхүү өдрийг тэмдэглэж буйг дурдаад бусдын амийг аварч, амьдрал бэлэглэдэг 70 гаруй мянган донорууддаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ, Засгийн газраас цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тэрбээр онцолсон. Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах тогтоолыг УИХ 2007 онд баталсан бөгөөд Засгийн газраас үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллаж, хэрэгжилт нь 90 гаруй хувьтай байгааг дуулгасан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгыг 2014 онд ашиглалтад оруулан, цаашид 21 аймаг дахь төвүүдийн шинэ техник технологиор хангахаар ажиллаж байгаа гээд ингэснээр цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжран, аюулгүй байдлыг хангахад ахиц гарна хэмээн хэлсэн юм.
“Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатай зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин цусаа бэлэглэх донорын үйлсэд идэвхтэй оролцохыг УИХ-ын дарга уриаллаа.
Дэлхийн цусны донорын өдрөөр ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг мөн зохион байгуулдаг бөгөөд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Улсын хэмжээгээр 2013 онд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасны 42 нь Улаанбаатар хотод цусаа бэлэглэсэн хүмүүс байгаа ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
sain hvn boltsgooh gej songuuliin umnu tevddeg ene zan ardchilsan namiin ugshiltai
2004 оноос Монгол Улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ.Тэрбээр яг энэ өдөр дэлхийн 150 гаруй оронд энэхүү өдрийг тэмдэглэж буйг дурдаад бусдын амийг аварч, амьдрал бэлэглэдэг 70 гаруй мянган донорууддаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ, Засгийн газраас цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тэрбээр онцолсон. Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах тогтоолыг УИХ 2007 онд баталсан бөгөөд Засгийн газраас үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллаж, хэрэгжилт нь 90 гаруй хувьтай байгааг дуулгасан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгыг 2014 онд ашиглалтад оруулан, цаашид 21 аймаг дахь төвүүдийн шинэ техник технологиор хангахаар ажиллаж байгаа гээд ингэснээр цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжран, аюулгүй байдлыг хангахад ахиц гарна хэмээн хэлсэн юм.
“Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатай зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин цусаа бэлэглэх донорын үйлсэд идэвхтэй оролцохыг УИХ-ын дарга уриаллаа.
Дэлхийн цусны донорын өдрөөр ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг мөн зохион байгуулдаг бөгөөд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Улсын хэмжээгээр 2013 онд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасны 42 нь Улаанбаатар хотод цусаа бэлэглэсэн хүмүүс байгаа ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
2013.06.14























