Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Баяр наадмын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өнөөдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.
Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор батлуулах учиртай гэлээ.
Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг гол хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс тэдний ажиллах бололцоог хангахад зохион байгуулах хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хүслээ.
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан. Батлагдсан төсвийн хуваарилалтыг өнөөдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо. Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор батлуулах учиртай гэлээ.
Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг гол хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс тэдний ажиллах бололцоог хангахад зохион байгуулах хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хүслээ.
0 Сэтгэгдэл
























