Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Уул уурхайн сайдад “Хүндэт доктор” цол хүртээхээр болжээ
Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Японы Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолоор шагнах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаа юм байна.
Киотогийн Технологийн Дээд Сургууль нь анх Киотогын торгоны хүр хорхойн мяндас боловсруулах төв нэртэйгээр байгуулагдан, 1949 онд Киотогийн Гар урлал Нэхмэлийн дээд сургууль, 1951 онд Киотогийн Технологийн Дээд сургууль болон өргөжсөн. 1965 онд тус сургуулийн дэргэд магистрантур, 2006 онд докторантурын сургалттай болсон. Нийт 291 профессор, багш, 123 захиргааны албан хаагч, 4000 гаруй оюутантай. Гадаадын 20 гаруй орноос оюутнууд ирж суралцдаг.
Монголоос тус сургуулийн бакалаврыг 5 оюутан, докторантурыг 3 оюутан тус тус төгссөн. Одоо тус сургуульд нэг Монгол оюутан суралцаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан