Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Гадаадад байгаа иргэдийн 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна

Гадаадад ажиллаж амь­дарч буй монголчууд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өгч байгаа билээ.
Энэ сарын 14-ний 07.00 цагт эхэлсэн сонгууль өчигдөр 17.00 цагийн байдлаар санал өгөх иргэдийн 3349 нь буюу нийт сонгогчдын 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна. Цагийн зөрүүнээс шалтгаалан гурван өдөр үргэлжилж буй  санал хураалт зарим улс, хотод дуусчээ. 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сөүл, Бээжин, Эрхүү, Парис зэрэг хотод амьдарч байгаа иргэд санал хураалтад хойрго хандаж байгаа аж.  Санал хураалттай холбоотой ямар нэг гомдол, хүсэлт одоогоор ирээгүй гэнэ. Цагийн зөрүүгүй орнууд өчигдөр 22.00 цагт санал хураалт дууссан бол цагийн зөрүүнээс шалтгаалан өнөөдөр 10.00 цагт бүх санал хураалт албан ёсоор дуусах юм байна.
Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан