"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Орон сууцны зээлийн шинэ үе өнөөдөр эхэллээ
Дундаж давхаргын, тогтмол орлоготой иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажлын анхны өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх тогтолцоог босгоход гар бие оролцох хүмүүстэй уулзлаа. Тухайлбал, Монголын ипотекийн корпорацын тэргүүн Д.Гантөгс болон арилжааны 15 банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авсан юм. Байнгын санхүүжилттэй ипотекийн зээл иргэдэд найман хувийн хүүтэй хүрч байгаа бол Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй гарч буй гэнэ. Арилжааны банкаар дамжсан зээл иргэдэд инфляцын төвшнөөс хамаарч 7-9 хувийн хүүтэй хүрэх юм. Аль нэг банкинд зээл олгох тоо хязгаар тогтоогоогүй учраас иргэд өөрт илүү ойр банкийг сонгох нь зүйтэй юм.
Жилээс жилд гэр хорооллыг багасгах том зорилготой галт тэрэг хөдөллөө. Нийслэл хот байгуулагдсанаас хойш төвлөрсөн хашаа, байшин хэр хурдан багасах нь дээрх гэрээний хэрэгжилтээс шууд хамаарна.
Орон сууц, тохилог хороолол, хотхоноор солигдох ажил 10 төрлийн гэрээ, баримт бичгээр зохицуулагдах аж. Н.Золжаргал, Д.Гантөгсөөс гадна манай улсын тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй 15 компанийн гүйцэтгэх захирал гэрээнүүдийг үзэглэлээ. Төрийн банк, Хас, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хадгаламж, Хаан, Улаанбаатар хотын банк, Капитал, Капитрон, Кредит, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк, Эрэл банкны гүйцэтгэх захирал хүрэлцэн ирсэн юм. Өнөөдрөөс зээл олгох ажилдаа орж буй тул өнгөрсөн амралтын өдөр тэдний хувьд маш завгүй, ажил ихтэй байсан нь мэдээж.
Тийм ч учраас ёслол дуусмагц банкны удирдлагуудын дийлэнх нь яаран буцаж, сэтгүүлчдийн асуултад ч хариулах завгүй байгаагаа учирласан. Харин Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон “Голомт”, “ХААН” банкны гүйцэтгэх захирал шинэ зээлийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Төрийн банк- Д.Батсайхан: Бид орон сууцны зээлд харьцангуй туршлагатай
Өнөөдрийн байдлаар өндөр хүүгээр орон сууцны зээл авсан 29 мянга гаруй харилцагч байдаг юм. Бүгдийнх нь зээлийг даваа гарагт найман хувийн хүү рүү автоматаар шилжүүлнэ гэвэл замбараагүй явдал болно. Мэдээж хэрэг харилцагчдаа дараалалд удаан зогсох, материал бүрдүүлж, банкаар очуулахгүйгээр шийдэхийг хичээнэ. Тиймээс 6-7 сарын хугацаанд шилжүүлэх процедур хийхээр Монголбанктай ярилцсан. Яагаад ийм урт хугацаа орох вэ гэвэл Монголын Ипотекийн корпорацитай хэлцэл хийхээс эхлээд ажил их бий. Өндөр хүүг найман хувьд хүргэж шилжүүлэх ажлыг арилжааны банкууд өөр өөрийн дотоод журмаар шийдвэрлэхээр тохирсон. Түрүүлж зээлээ шилжүүлсэн зээлдэгчийн хүүг багаар тооцох гэсэн ялгаваргүй учраас тэгтлээ их яарах хэрэггүй. Нөгөө талаас шинээр зээл авах хүмүүс маань бас яарах хэрэггүй гэж зөвлөе. Учир нь, санхүүгийн эх үүсвэр нь баталгаатай учраас ямар нэг саад, хүндрэл гарахгүй. Бид өмнө нь жилд зургаан хувийн хүүтэй зээл олгож байсан харьцангуй туршлагатай учраас асуудал бага гарах болов уу. Нөгөөтэйгүүр иргэдээс бүрдүүлэх материал шаардах болон явдал чирэгдэл учруулдаг зүйлсээ бид хоёр дахин багасгаж байгаа.
“Голомт банк” - Д.Ганболд: Ипотекийн зээлийн 30 хувийг эзэлж байна
Жилийн найман хувийн хүүтэй зээл бүх банкинд нэгэн ижил гараанаас эхэлж байгаа. Тодруулбал, урьдчилгаа 30 хувь, хугацаа 20 жил, сарын төлбөр орлогын 45 хувийг эзэлнэ гэх зэрэг нь адилхан. Харин банкны үйл ажиллагаанд хамаарах зохион байгуулалт өөр байх болов уу. Түүнчлэн банк бүр эрсдлийн бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр ялгагдах байх. Манай банкны хувьд одоо байгаа ипотекийн зээлийн 30 хувийг дангаараа эзэлдэг. Үүнд 268 тэрбум төгрөгийн моргейжийн зээл харьяалагдаж байгаа. “Голомт” банк ирэх даваа гарагаас /өнөөдрөөс/ Улаанбаатар хотын болон орон нутгийн 100 гаруй салбараараа дамжуулан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцооны зээлээ олгох болно.
“ХААН банк” - Норхико Като: Харилцагчдад хамгийн таатай нөхцөл
Энэ зээлийг зөвхөн даваа гарагт олгоод дуусчихгүй учраас иргэд шаардлагатай баримт, материалаа бүрэн бэлэн болгочихоод, орон сууцаа зөв сонгочихоод банк руу зориосой гэж хүсч байна. Яагаад гэвэл санхүүгийн эх үүсвэр хангалттай шүү дээ. Харилцагчдын хувьд хамгийн таатай нөхцөл ирсэн, олон улсын стандартад нийцсэн маш сайн схем бүрдлээ гэж “ХААН” банкны эдийн засагчид дүгнэсэн. Япон улсад яг ийм ажил Дэлхийн хоёрдугаар дайны дараа хэрэгжсэн байдаг. Гэвч дайны дараахан банкууд тийм ч хүчтэй болж амжаагүй, Засгийн газрын хүлээсэн үр дүнд хүрээгүй тул орон сууцны зээл эрсдэж байсан түүхтэй. Харин өнөөдөр Монгол Улсад бүх банк хүчирхэг төлөвшилтэй, иргэд ч зээл авах сонирхолтой болоод байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад орон сууцны зээлийн хүү жилд 2-3 хувь байна. Хэдийгээр манай хоёр орны эдийн засаг ялгаатай ч өнөөдөр үзэглэж буй гэрээ их өөрчлөлт авчирна.
“Худалдаа хөгжлийн банк” - Л.Соронзонболд: Зээл шилжүүлэх ажилд санаа зоволтгүй
Арилжааны банкнаас тогтоосон өндөр хүүг жилд найман хувь болгон шилжүүлж буй нь харилцагчдын талд том боломж. Зээлийн хүү 8-10 хувиар буурч, зөрүү төлбөр иргэдэд хүрч байгаа нь их давуу тал. Өнөөдрийн байдлаар ипотекийн зах зээлийн 28 хувийг “Худалдаа хөгжлийн банк” эзэлж байгаа ч зээл шилжүүлэх, гэрээ шинэчлэх ажлыг өөрсдөө гардан гүйцэтгэх учраас банк руу яарч, сандрах зүйлгүйг анхааруулъя.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Хүүгийн хэлбэлзэл шинээр зээлдэгчдэд хамаатай
Иргэдээ сайхан амьдруулах, дундаж давхаргынхнаа хүчтэй, хуримтлалтай болгох эхлэлийг тавьж, мастер гэрээ үзэглэж байгаадаа баяртай байна. Ипотекийн зах зээлийг өргөжүүлэн ойрын ирээдүйд уг зах зээлийг 4-5 их наяд төгрөгт хүргэх сайхан боломж нээгдлээ. Энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлал руу шилжих, хөдөлмөрийн үнэлгээ болон бүтээмж дээшилж, хөдөлмөрийн зах зээл тунгалагшина. Зээлийн хувьд инфляц багасахад долоон хувь, инфляц өсөхөд есөн хувьд хүрэх уян хатан хүүтэй байх юм. Ингэхдээ хүүгийн хэлбэлзэл зээлдэгч бүрт биш, тухайн үедээ шинээр зээл авч буй хүмүүст л хамааралтай.
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Дундаж давхаргын, тогтмол орлоготой иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажлын анхны өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх тогтолцоог босгоход гар бие оролцох хүмүүстэй уулзлаа. Тухайлбал, Монголын ипотекийн корпорацын тэргүүн Д.Гантөгс болон арилжааны 15 банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авсан юм. Байнгын санхүүжилттэй ипотекийн зээл иргэдэд найман хувийн хүүтэй хүрч байгаа бол Монголбанкнаас дөрвөн хувийн хүүтэй гарч буй гэнэ. Арилжааны банкаар дамжсан зээл иргэдэд инфляцын төвшнөөс хамаарч 7-9 хувийн хүүтэй хүрэх юм. Аль нэг банкинд зээл олгох тоо хязгаар тогтоогоогүй учраас иргэд өөрт илүү ойр банкийг сонгох нь зүйтэй юм.
Жилээс жилд гэр хорооллыг багасгах том зорилготой галт тэрэг хөдөллөө. Нийслэл хот байгуулагдсанаас хойш төвлөрсөн хашаа, байшин хэр хурдан багасах нь дээрх гэрээний хэрэгжилтээс шууд хамаарна.Орон сууц, тохилог хороолол, хотхоноор солигдох ажил 10 төрлийн гэрээ, баримт бичгээр зохицуулагдах аж. Н.Золжаргал, Д.Гантөгсөөс гадна манай улсын тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй 15 компанийн гүйцэтгэх захирал гэрээнүүдийг үзэглэлээ. Төрийн банк, Хас, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хадгаламж, Хаан, Улаанбаатар хотын банк, Капитал, Капитрон, Кредит, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк, Эрэл банкны гүйцэтгэх захирал хүрэлцэн ирсэн юм. Өнөөдрөөс зээл олгох ажилдаа орж буй тул өнгөрсөн амралтын өдөр тэдний хувьд маш завгүй, ажил ихтэй байсан нь мэдээж.
Тийм ч учраас ёслол дуусмагц банкны удирдлагуудын дийлэнх нь яаран буцаж, сэтгүүлчдийн асуултад ч хариулах завгүй байгаагаа учирласан. Харин Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон “Голомт”, “ХААН” банкны гүйцэтгэх захирал шинэ зээлийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Төрийн банк- Д.Батсайхан: Бид орон сууцны зээлд харьцангуй туршлагатай
Өнөөдрийн байдлаар өндөр хүүгээр орон сууцны зээл авсан 29 мянга гаруй харилцагч байдаг юм. Бүгдийнх нь зээлийг даваа гарагт найман хувийн хүү рүү автоматаар шилжүүлнэ гэвэл замбараагүй явдал болно. Мэдээж хэрэг харилцагчдаа дараалалд удаан зогсох, материал бүрдүүлж, банкаар очуулахгүйгээр шийдэхийг хичээнэ. Тиймээс 6-7 сарын хугацаанд шилжүүлэх процедур хийхээр Монголбанктай ярилцсан. Яагаад ийм урт хугацаа орох вэ гэвэл Монголын Ипотекийн корпорацитай хэлцэл хийхээс эхлээд ажил их бий. Өндөр хүүг найман хувьд хүргэж шилжүүлэх ажлыг арилжааны банкууд өөр өөрийн дотоод журмаар шийдвэрлэхээр тохирсон. Түрүүлж зээлээ шилжүүлсэн зээлдэгчийн хүүг багаар тооцох гэсэн ялгаваргүй учраас тэгтлээ их яарах хэрэггүй. Нөгөө талаас шинээр зээл авах хүмүүс маань бас яарах хэрэггүй гэж зөвлөе. Учир нь, санхүүгийн эх үүсвэр нь баталгаатай учраас ямар нэг саад, хүндрэл гарахгүй. Бид өмнө нь жилд зургаан хувийн хүүтэй зээл олгож байсан харьцангуй туршлагатай учраас асуудал бага гарах болов уу. Нөгөөтэйгүүр иргэдээс бүрдүүлэх материал шаардах болон явдал чирэгдэл учруулдаг зүйлсээ бид хоёр дахин багасгаж байгаа.
“Голомт банк” - Д.Ганболд: Ипотекийн зээлийн 30 хувийг эзэлж байна
Жилийн найман хувийн хүүтэй зээл бүх банкинд нэгэн ижил гараанаас эхэлж байгаа. Тодруулбал, урьдчилгаа 30 хувь, хугацаа 20 жил, сарын төлбөр орлогын 45 хувийг эзэлнэ гэх зэрэг нь адилхан. Харин банкны үйл ажиллагаанд хамаарах зохион байгуулалт өөр байх болов уу. Түүнчлэн банк бүр эрсдлийн бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр ялгагдах байх. Манай банкны хувьд одоо байгаа ипотекийн зээлийн 30 хувийг дангаараа эзэлдэг. Үүнд 268 тэрбум төгрөгийн моргейжийн зээл харьяалагдаж байгаа. “Голомт” банк ирэх даваа гарагаас /өнөөдрөөс/ Улаанбаатар хотын болон орон нутгийн 100 гаруй салбараараа дамжуулан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцооны зээлээ олгох болно.
“ХААН банк” - Норхико Като: Харилцагчдад хамгийн таатай нөхцөл
Энэ зээлийг зөвхөн даваа гарагт олгоод дуусчихгүй учраас иргэд шаардлагатай баримт, материалаа бүрэн бэлэн болгочихоод, орон сууцаа зөв сонгочихоод банк руу зориосой гэж хүсч байна. Яагаад гэвэл санхүүгийн эх үүсвэр хангалттай шүү дээ. Харилцагчдын хувьд хамгийн таатай нөхцөл ирсэн, олон улсын стандартад нийцсэн маш сайн схем бүрдлээ гэж “ХААН” банкны эдийн засагчид дүгнэсэн. Япон улсад яг ийм ажил Дэлхийн хоёрдугаар дайны дараа хэрэгжсэн байдаг. Гэвч дайны дараахан банкууд тийм ч хүчтэй болж амжаагүй, Засгийн газрын хүлээсэн үр дүнд хүрээгүй тул орон сууцны зээл эрсдэж байсан түүхтэй. Харин өнөөдөр Монгол Улсад бүх банк хүчирхэг төлөвшилтэй, иргэд ч зээл авах сонирхолтой болоод байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад орон сууцны зээлийн хүү жилд 2-3 хувь байна. Хэдийгээр манай хоёр орны эдийн засаг ялгаатай ч өнөөдөр үзэглэж буй гэрээ их өөрчлөлт авчирна.
“Худалдаа хөгжлийн банк” - Л.Соронзонболд: Зээл шилжүүлэх ажилд санаа зоволтгүй
Арилжааны банкнаас тогтоосон өндөр хүүг жилд найман хувь болгон шилжүүлж буй нь харилцагчдын талд том боломж. Зээлийн хүү 8-10 хувиар буурч, зөрүү төлбөр иргэдэд хүрч байгаа нь их давуу тал. Өнөөдрийн байдлаар ипотекийн зах зээлийн 28 хувийг “Худалдаа хөгжлийн банк” эзэлж байгаа ч зээл шилжүүлэх, гэрээ шинэчлэх ажлыг өөрсдөө гардан гүйцэтгэх учраас банк руу яарч, сандрах зүйлгүйг анхааруулъя.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Хүүгийн хэлбэлзэл шинээр зээлдэгчдэд хамаатай
Иргэдээ сайхан амьдруулах, дундаж давхаргынхнаа хүчтэй, хуримтлалтай болгох эхлэлийг тавьж, мастер гэрээ үзэглэж байгаадаа баяртай байна. Ипотекийн зах зээлийг өргөжүүлэн ойрын ирээдүйд уг зах зээлийг 4-5 их наяд төгрөгт хүргэх сайхан боломж нээгдлээ. Энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлал руу шилжих, хөдөлмөрийн үнэлгээ болон бүтээмж дээшилж, хөдөлмөрийн зах зээл тунгалагшина. Зээлийн хувьд инфляц багасахад долоон хувь, инфляц өсөхөд есөн хувьд хүрэх уян хатан хүүтэй байх юм. Ингэхдээ хүүгийн хэлбэлзэл зээлдэгч бүрт биш, тухайн үедээ шинээр зээл авч буй хүмүүст л хамааралтай.
2 Сэтгэгдэл
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024.10.12
2024.07.16























