Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Булган, Орхон аймагт ажиллаж байна. Булган хангай нутаг Ерөнхийлөгчөө нар хураа харамгүй хайрлан угтан авчээ. Түүнийг Булганд бууж Хатанбаатар Магсаржавын хөшөөнд цэцэг өргөх үед шивэрч эхэлсэн бороо иргэдтэй уулзаж байхад шаагитал асгарсан бол уулзалт дуусах үед татарсан байжээ. Тэрбээр Булган аймгийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн ажлаа тайлагнасан байна. Тус аймаг гурван талаасаа хар замаар холбогдсон бөгөөд зам дагаж хөгжих хамгийн боломжит нутаг гэж үздэгээ нэр дэвшигч хэлжээ. Тус аймагт хамгийн ихээр тулгамдсан асуудал нь эмчилгээ, оношилгооны төв байдаг аж. Тиймээс нэр дэвшигч хамгийн тулгамдсан асуудлыг хамгийн түрүүн шийдэхээ амласан байна. Ц.Элбэгдорж яг одоо Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэтийн ардчилсан намын гишүүд дэмжигчид түүнийг Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, угтсан юм. Ц.Элбэгдоржийг дэмжсэн олныг харахад бараг л аймгийн наадамд ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Булган, Орхон аймгуудад орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялсан бөгөөд сэтгэл зүтгэлээ нэгдэн сайн ажиллахаа мөн үеэр амласан юм.

Нэр дэвшигч нийт 16 аймагт очиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байгаагийн дотор хамгийн зуншлага сайтай газар нь дээрх хоёр аймаг байжээ.

М.СУРА





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан