Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Сэлэнгийнхэн сэтгэл өөдрөг угтаж байна
“Та баараггүй ялна”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны өглөөнөөс Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр хамгийн эхлээд тус аймгийн Баруунбүрэн сумын иргэдтэй уулзаж тэдний үгийг сонссон юм. Ням гаригийн өглөө эртлэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг угтсан иргэд “Та баараггүй ялна”, “Сонгуульд ялсны дараа дахин баяртай уулзая” гэцгээж амжилт ерөөж байлаа.
Сайхан сум орох замдаа тэрээр тус сумын малчин С.Ядамсүрэнтэй сүргийн бэлчээрт нь уулзан хөөрөг зөрүүлж мэнд мэдэлцсэн юм. Малчин С.Ядамсүрэн мал мэнд тавтай сайхан хаваржиж, одоо зуншлага сайтай, малын хүч тарга сайн байгаа талаар ярьж байлаа. Тэрээр Завхан аймгийн Сонгино сумын уугуул бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нэлээд хэдэн жилийн өмнө суурьшиж мянгат малчин болтлоо амьдрал ахуй нь дээшилснийг мал хувьчилж, малтай болгож өгсөн ардчиллын буян хэмээн талархаж явдгаа нэр дэвшигчид хэлж байв. Одоо тэрээр мал аж ахуйгаа эрчимжүүлэхээр шийдэж англи угсааны хэд хэдэн үхэртэй болсон байна. Дөрвөн хошуу малтай тэднийх тэмээтэй болох бодолтой байгаа гэнэ. Ямаагаа ноолуурын чиглэлээр өсгөж Дарвийн хар ямаа голдуу сүрэгтэй болжээ. Одоо Баянхонгорроос ноолуурын ямаа авч сүргээ сэлбэж байгаа ажээ. Малчид алсдаа нэг нэгээрээ жалгын нэг тархан амьдрах бус хүч хөдөлмөрөө хоршин ажиллавал үр дүн сайтай болно гэж тэрээр бодож явдгаа хэлэв.


Малчин С.Ядамсүрэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржид халзан цагаан хонь бэлэглэснийг сүрэгт нь үлдээж өсч үржихийн ерөөл бэлгэдэв. Мал сүргээ улам олон болгохын ерөөл дэвшүүлээд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сайхан сумыг зорьсон юм.

Үндэсний их бүтээн байгуулалт Хөтөлд өрнөж байна

Сайхан сум буюу хуучнаар Хөтөл хот бол Монголын барилгын материалын үйлдвэрийн гол бааз. Гучин жилийн өмнө үүд хаалгаа нээж нойтон аргаар цемент үйлдвэрлэж байсан тус үйлдвэрийнхэн тун удахгүй хуурай аргаар цемент үйлдвэрлэхээр өргөтгөж байгаагаа нэр дэвшигч Ц.Элбэгдоржид танилцууллаа.
Шинэ үйлдвэрийг 100 хувь Монголын хөрөнгө оруулалтаар хийж, Германы компани хөндлөнгийн хяналт тавьж байгаа ажээ. Төсөлд найман компани оролцож байгаа юм байна. Ирэх долдугаар сарын дундуур зуухаа галлаж тууз хайчлан анхны бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Сонгуульдаа ялалт байгуулаад манай үйлдвэрт ирж тууз хайчлааарай” хэмээн үйлдлвэрийн удирдлагууд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид хэлж байлаа.



Үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг саяас 2,5 сая тонн цемент үйлдвэрлэх юм байна. “Монголд их бүтээн байгуулалт эхэлж байна. Улаанбаатарт17 хороолол, Эрдэнэтэдл дөрвөн хорроолол шинээр байгуулна.Монгннол Улсад барилгын үйлдвэрлэл ус, агаар шиг хэрэгтэй байна. Үүнд танай үйлдвэр асар их хувь нэмэр үзүүлнэ. Хөтөлийн цементийн үйлдвэр 30Ү жил дээрээ морио сольж хөтөлгөө морьтой болж байна.
Монгол одоо хол явна. Хөтөл хөтөлгөө морьтой боллоо. Монголын сайн сайхан бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч баттай зогсох болно” гэлээ.
Д.ОЮУН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан