Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МОНГОЛЫН НОГООН НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

2013 оны 06 дугаар Улаанбаатар хот
сарын 14-ий өдөр
Өнөөдөр өөрийн үгээ чөлөөтэй хэлэх эрхээ эдэлж эх орондоо уужим амьсгалан дэлхийн уудамд аливаа хориг саадгүй зорчих болж авъяас, чадвар, оюун билгээрээ амьдрал ахуй, ирээдүйн сайн сайхнаа бусдаас үл хамааран тодорхойлж төрийн удирдлагад ч сонгогдох үүд хаалга Монгол хүн бүрийн өмнө нээлттэй болсон нь 1990 оны ардчилсан хувьсгалтай салшгүй холбоотой.
Монгол оронд ардчиллын салхийг анхлан авчрах их үйлсийг санаачлан ардчилсан нийгмийг бүтээн байгуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, улс төрийн олон намын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө анхнаас нь ажил амьдралаа золиослон зориглон явж удирдан чиглүүлсэн хөтөч, түүчээ нарын нэг бол өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэдгийг бид төдийгүй ирээдүй хойч үе маань мэдэх болно.
Монголын Ногоон намыг тэртээ 20 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагч бид нар ардчиллын төлөөх бусад хүчинтэйгээ үзэл санаагаараа хамтдаа байж, ардчилал, нийгмийн шинэчлэлийн төлөө нэгдмэл, тууштай байр суурийг баримталж ирсэн.
Монголын Ногоон намын анхны үндсэн зорилт болох экологийн эрх ашигт нийцсэн нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг Ц.Элбэгдорж тууштай дэмждэгт МНН-ын ахмадууд бид талархаж байдаг билээ.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр“ бий болгох, “Монголоо ногооруулья” аяныг улс орон даяар өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга нь өнөөдөр хүн бүрийг мод тарьж, орчноо ногооруулан сайжруулах урам зориг, нөхцөл бололцоог өгсөн бол 2009 онд Копенгагений төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын үеэр Ц.Элбэгдоржийн ойг хэрхэн хамгаалах талаар гаргасан тодорхой санал нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийд баримтлах чиглэлийн нэг болсон юм.
Хоёрхон жилийн өмнө манай орны нийт нутгийн 40 гаруй хувь буюу 70.5 сая га газрыг ашигт малтмалын лицензийн талбай эзэлж байсан бол тэдгээрийг хориглох Ерөнхийлөгчийн зарлиг гарч өнөөдөр 25 сая болж бараг гурав дахин багассан нь 50 гаруй сая га уул, ус, ой хөвч, говь хээр, бэлчээр хойч үед хадгалагдан үлдэх нөхцөл бүрдлээ.
20 гаруй жилийн өмнө МНН-ын анхдугаар Их хурлаас Монгол орныг унаган байгалиа хадгалсан орны хувьд дэлхийн экологийн тусгай загвар орон болгох тухай ил захидал гарган бүх төлөөлөгчид гарын үсгээ зурж тухайн үеийн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Перес Де Кульярт илгээж байв.
Энэ зорилго Монгол орныг дэлхийн ногоон хөгжлийн загвар орон болгох шийдвэрийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд оролцлого, санаачилгаар НҮБ-аас гаргаснаар биелэгдлээ гэж бид МНН-ын тухайн үеийн гишүүд, дэмжигчдийн өмнөөс Ц.Элбэгдорждоо талархаж байна.
Эх орныхоо унаган байгалийг хайрлан хамгаалж ард иргэдийнхээ эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхийн төлөө тууштай зогсож алс хэтийн хараатай үйл ажиллагааг шатлан хэрэгжүүлж байгаа журмын нөхөр Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихийг ногоон үзэл баримтлалыг дэмжигч, төрөлх нутгийн байгалиа хайрлагч хүн бүрт Монголын Ногоон намыг үүсгэн байгуулагчид, анхны гишүүд бид Уриалж байна.
Харшлах шалтгаан амарлиж,
Зохилдох шалтгаан бүрэлдэх болтугай.
Монголын Ногоон Намыг үүсгэн байгуулагчид:
Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Л.Ням, Д.Басандорж, Т.Ганбаатар, Ш.Галсандаш болон бусад

УРИАЛГА

0 Сэтгэгдэл