МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ
Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч бий. Гэтэл сүүлийн үед тэдний тал хүрэхтэй үгүйтэй хувь нь сонгуульд саналаа өгдөг болсон. Тэртээ 1992 оны УИХ-ын сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2012 оны парламентын сонгуульд 65.24 хувь болтлоо буурсан гээд бодоод үз л дээ. Тэнгэр, газар шиг дээрх ирцийн дүнд зөвхөн зохион байгуулагчдын ажлын алдаа төдийгүй сонгогчдын идэвхи ч нөлөөлж буй. Иймд хэсэг залуус “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг байгуулж, үе тэнгийнхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхэллээ. Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд цаашид өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо баталгаажуулж, тэрхүү сонголтоороо дамжуулан үүрэг хариуцлагыг нь нэхдэг болох хэрэгтэй” хэмээв. Түүнчлэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулах тохиолдолд төсвөөс 28 тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулах тул бид дор бүрнээ саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой” гэлээ.

0 Сэтгэгдэл