МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг бэлэн мөнгөний амлалт өгсөн гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн сурталчилгаа улам бүр ширүүсч байгаа. Гэтэл сурталчилгаагаа хүн бүрт хүргэхийн тулд төрийн хуулийг уландаа гишгэж, хууль хэрхэн зөрчиж болдгийг АН харуулж байна гэж МАН-ы Сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга Раднаасэд нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
Тэд, “Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллага болох СЕХ, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар зөрчиж байна. Мөн АН-ынхан төрийн эрх мэдлийг ашиглаж, төрийн албан хаагчдыг сурталчилгаанд татан оролцуулах байдал хавтгайрлаа. Нийслэлийн цагдаагийн газарт сонгуулийн хууль зөрчсөн байдлыг шалгуулахаар хандсан боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хууль зөрчөөгүй гэсэн бичгийг ирүүлсэн. Гэтэл УДБЭТ-ийн Ерөнхий найруулагч Наранбаатар АН-ын сонгуулийн сурталчилгаанд ил тод оролцож байгаа. Хуулийн 33.7.11-т Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно” гэж заасан байгаа.
Мөн Монгол банкны Ерөнхийлөгч, Төрийн тусгай албан хаагч болсон Н.Золжаргал гэдэг хүн сонгуулийн сурталчилгааны сонинд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг илт дэмжиж байгаа сурталчилгаа явуулж байна. Үүнд мөн гадаад улсад суугаа элчин сайд нар ч оролцож байна” гэв.
Үүнээс гадна төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө, амралт авч хөдөө орон нутагт ажиллаж байгаа бол төрийн мэдлийн, Засгийн газрын мэдэлд байдаг машин тэргүүд орон нутагт дайчлагдан ажиллаж байгаа аж. Энэ бүхнийг холбогдох байгууллагад нь мэдэгдсэн ч одоо болтол шийдэхгүй байгааг МАН-ын Сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Тэрчлэн АН-ынхныг иргэдийн саналыг худалдаж авах арга хэрэгслийг улаан цагаан хийж байгааг ч тэд хэллээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Баянхонгор аймагт нэр дэвшигчидтэй хамт сонгогчидтой уулзахдаа “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” төслийг танай аймгийн нэг сумыг хамруулна. Гэхдээ Элбэгдоржид хамгийн өндөр санал өгсөн нэг сумыг хамруулна” гэж мэдэгдсэн байгаа юм. Үүнийг шалгуулахаар нийслэлийн цагдаагийн байгууллагад хандсан ч мөн л хууль зөрчөөгүй гэдэг хариу авчээ.
Уг нь, сонгогчийн саналыг татах зорилгоор эдийн болон эдийн бус давуу байдлыг олгох, олгохоор амласан, төсвийн хөрөнгийг шууд зарцуулахаар амлахыг хуулиар хориглосон байдаг аж. Гэтэл энэ мэтээр сонгуулийн компанид ажилд явж байгаа хүмүүсээс гадна нэр дэвшигч Ц.Элбэгдорж очсон газар бүртээ бэлэн мөнгөний амлалт өгсөн байна гэдгийг МАН-ынхан хэллээ. Тухайлбал, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдэд жилд долоон сая төгрөг, оюутнуудын тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тэнцүүлнэ гэх мэтчилэн багш, эмч, ахмадуудад бэлэн мөнгө амлаж байгааг тэд шүүмжилж байсан юм. Ингэж мөнгө амлаж байгаа нь хээль хахууль, авилгын нэг хэлбэр гэж үзэж байгаа аж.
Энэ мэтээр хууль зөрчсөн үйлдэл илт гарсаар байхад хууль хяналтын байгууллагынхан МАН-ын гомдлыг шийдвэрлэхгүй хэрнээ АН-аас тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа аж. Тиймээс МАН-ынхан энэ сонгуулийн үйл ажиллагааг гадаадын олон улсын хяналтанд хүргүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн сурталчилгаа улам бүр ширүүсч байгаа. Гэтэл сурталчилгаагаа хүн бүрт хүргэхийн тулд төрийн хуулийг уландаа гишгэж, хууль хэрхэн зөрчиж болдгийг АН харуулж байна гэж МАН-ы Сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга Раднаасэд нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.Тэд, “Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллага болох СЕХ, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар зөрчиж байна. Мөн АН-ынхан төрийн эрх мэдлийг ашиглаж, төрийн албан хаагчдыг сурталчилгаанд татан оролцуулах байдал хавтгайрлаа. Нийслэлийн цагдаагийн газарт сонгуулийн хууль зөрчсөн байдлыг шалгуулахаар хандсан боловч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хууль зөрчөөгүй гэсэн бичгийг ирүүлсэн. Гэтэл УДБЭТ-ийн Ерөнхий найруулагч Наранбаатар АН-ын сонгуулийн сурталчилгаанд ил тод оролцож байгаа. Хуулийн 33.7.11-т Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно” гэж заасан байгаа.
Мөн Монгол банкны Ерөнхийлөгч, Төрийн тусгай албан хаагч болсон Н.Золжаргал гэдэг хүн сонгуулийн сурталчилгааны сонинд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг илт дэмжиж байгаа сурталчилгаа явуулж байна. Үүнд мөн гадаад улсад суугаа элчин сайд нар ч оролцож байна” гэв.
Үүнээс гадна төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө, амралт авч хөдөө орон нутагт ажиллаж байгаа бол төрийн мэдлийн, Засгийн газрын мэдэлд байдаг машин тэргүүд орон нутагт дайчлагдан ажиллаж байгаа аж. Энэ бүхнийг холбогдох байгууллагад нь мэдэгдсэн ч одоо болтол шийдэхгүй байгааг МАН-ын Сонгуулийн төв комиссын Хууль зүйн ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Тэрчлэн АН-ынхныг иргэдийн саналыг худалдаж авах арга хэрэгслийг улаан цагаан хийж байгааг ч тэд хэллээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Баянхонгор аймагт нэр дэвшигчидтэй хамт сонгогчидтой уулзахдаа “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” төслийг танай аймгийн нэг сумыг хамруулна. Гэхдээ Элбэгдоржид хамгийн өндөр санал өгсөн нэг сумыг хамруулна” гэж мэдэгдсэн байгаа юм. Үүнийг шалгуулахаар нийслэлийн цагдаагийн байгууллагад хандсан ч мөн л хууль зөрчөөгүй гэдэг хариу авчээ.
Уг нь, сонгогчийн саналыг татах зорилгоор эдийн болон эдийн бус давуу байдлыг олгох, олгохоор амласан, төсвийн хөрөнгийг шууд зарцуулахаар амлахыг хуулиар хориглосон байдаг аж. Гэтэл энэ мэтээр сонгуулийн компанид ажилд явж байгаа хүмүүсээс гадна нэр дэвшигч Ц.Элбэгдорж очсон газар бүртээ бэлэн мөнгөний амлалт өгсөн байна гэдгийг МАН-ынхан хэллээ. Тухайлбал, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдэд жилд долоон сая төгрөг, оюутнуудын тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тэнцүүлнэ гэх мэтчилэн багш, эмч, ахмадуудад бэлэн мөнгө амлаж байгааг тэд шүүмжилж байсан юм. Ингэж мөнгө амлаж байгаа нь хээль хахууль, авилгын нэг хэлбэр гэж үзэж байгаа аж.
Энэ мэтээр хууль зөрчсөн үйлдэл илт гарсаар байхад хууль хяналтын байгууллагынхан МАН-ын гомдлыг шийдвэрлэхгүй хэрнээ АН-аас тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа аж. Тиймээс МАН-ынхан энэ сонгуулийн үйл ажиллагааг гадаадын олон улсын хяналтанд хүргүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
shudarga irgen
AN bolimoor yumaa.. Arai dendej bna...
2013.06.19























