Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Н.Удвалын рейтингийг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн рейтингийг зарлах хуулийн хугацаа өчигдөр дуусч байгаатай холбогдуулан МАХН-аас нэр дэвшигчийнхээ рейтингийн судалгааны дүнг танилцууллаа. МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Удвалын хувьд хүн амын дийлэнх хувийг эзлээд буй эмэгтэйчүүдийн дэмжлэгийг нэлээдгүй аваад байгаа судалгаа гарчээ. Энэ талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ч.Улаан “Нэр дэвшигч маань өнөөдөр Ховд аймагт ажиллаад нийслэлд ирнэ. Бүх аймгуудад очиж ажилласан бөгөөд үлдсэн хугацаанд нийслэлийнхээ иргэдтэй уулзана. Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагаараа онцлогтой. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш Н.Удвалын рейтинг өсч сүүлийн судалгаагаар 27 хувьтай гарсан. Сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөхөн хоног үлдээд байгаа ч нэр дэвшигчийн рейтинг энэ эрчээрээ өснө гэдэгт итгэлтэй байна. Учир нь төр ганхахад хатан ухаант бүсгүйчүүд түшиж тогтворжуулдагийн адилаар ард түмэн ч эмэгтэй төрийн тэргүүнд итгэл хүлээлгэн саналаа өгөхөө бидэнд илэрхийлсээр байгаа” гэв.Нэр дэвшигч Н.Удвалын мөрийн хөтөлбөр, орон нутгийн иргэдтэй хийж буй уулзалтууд, сонгуулийн ажлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, хамтран ажиллах санал тавиад байгаа аж. Тухайлбал, Ройтерс агентлаг, Катарын Аль жазера телевизээс санал тавьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан