Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Xэсгийн хороодод хяналтын камер суурилуулна
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолно. Үүнтэй холбоотой нийслэлд санал авах хэсгийн хорооны байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглохоор болжээ. Энэ ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна. Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэй хүргэх юм. Мөн өндөр хурдны шилэн кабелаар дамжуулан 66 хэсгийн хорооны камерийг интернетэд холбож, дэлхийн аль ч өнцөг буланд сонгуулийн үйл явцыг нээлттэй хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Мэдээллийн технологийн газраас зургаан баг гарч, хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэж байна. Тэд энэ сарын 23 гэхэд хяналтын камеруудаа бүрэн суурилуулж дуусгах аж.

0 Сэтгэгдэл