Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Дарханчууд like-д нэгдлээ
Like давалгааны залуус Найрамдлын Дарханд зочилж, хоёр өдрийн турш дарханчуудтай хамт байлаа. Бүтээн байгуулалтын үлгэр жишээ болсон үйлдвэрийн хотод Like төслийн баг дарханчуудын урилгаар зочлон очсон юм.
91000 гаруй хүн амтай тус аймгийн нийт хүн амын 64,5% нь 35 хүртэлх насны  залуус. Тэд like-д нэгдлээ. Дарханчууд Like-д нэгдсэнээрээ МУ-ын ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлж, бодитой үр дүн үзүүлсэн онцлох таван ажлыг цаашид үргэлжлүүлэхийг дэмжиж буй хэрэг юм.
Дарханчууд цахим орчинд LikeMongolia фэйсбүүк хуудсанд like дарахаас гадна Like-н залуусын очсон газар бүртээ авч яваа тусгай программ суулгасан iPad дээр аяны 5 уриалгаас таалагдсанаа сонгон like дарж, дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Нартай, хуртай налгар сайхан өдрүүдэд зорилготой, тэмүүлэлтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн залуусын хотод зочилсондоо like-ын залуус ч сэтгэл өндөр байсан юм. Маш олон аймаг, хотуудаас like төслийн багийг зочлон ирэхийг урьж байгаа нь Монголын залуус нэг зорилгын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг ирснийг харуулж байна.











0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан