Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгчөө дэмжинэ
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин ажиллахаа илэрхийлж Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд өнөөдөр АН-ын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт дараах асуудлуудыг тусган, бүрэн эрхийн хугацаанд  нь хамтран ажиллах юм байна.
 1.  Төрийн бүх шатны байгуулагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  оролцоог бодит болгох
2.    Өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өвчтөн халамж хүртэгч хэмээн тодорхойлж ирсэн эрүүл мэнд халамжийн загварыг өөрчилж  хүний  эрхэд суурилсан хандлагыг төрийн бодлого үйл ажиллагаанд төлөвшүүлэх эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх механизмыг бий болгох
3.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхийн субьект биш гэсэн нийгмийн хандлага, мэдээллийн хүртээмжгүй байдлаас үүдэн тэдний газар эзэмших өмчлөх эрхийг ньэдлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах
4.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг   хангахад чиглэсэн аливаа бодлого хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих
5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих эрх зүйн орчныг бий болгоход дэмжиж ажиллах зэрэг асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Монголын дүлий иргэдийн Холбооны Ерөнхийлөгч Т.Цэдэнбал, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн байгууллагын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав Монголын хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн чөлөөт үйлдвэрчний Эвлэлийн ерөнхийлөгч Л.Энхбаяр нар гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан