Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Монголд айлчилна


НҮБ-ын Ерөнхий Ассамб­лейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремич өнөөдөр манай улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхных.

Серб Улсын иргэн Вук Еремич өнгөрсөн оны есдүгээр сараас НҮБ-ын Е­рөн­­хий Ассамб­лейн 67 ду­гаар чуулганыг дар­галж бай­гаа. Түүний удирдаж буй чуулганаас одоогоор 268 тогтоол батлагдсанаас өн­гөр­сөн онд батлагдсан Па­лестины ард түмэнд НҮБ-ын “гишүүн бус ажиглагч” улсын статус олгосон тогтоол нь хамгийн томоохон үйл явдалд тооцогдож байна.

Манай улс 2012 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан. Ма­най улсын аюулгүй байдал, олон улсын нэр хүндэд онцгой ач холбогдолтой эдгээр тогтоол батлагдахад ноён В.Еремичийн дэмжлэг туслалцаа их байсныг албаныхан онцолж байв.

Вук Еремич манай улсад нэг өдрийн айлчлах хийх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан