Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргыг угтан мэндчиллээ
Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цаг 10 минутад Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд яг одоо хүндэт зочныг албан өрөөндөө хүлээн авч уулзаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга ноён Вук Еремич УИХ-ын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах бөгөөд үүний дараа сэтгүүлчдэд товч ярилцлага өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр Сүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремичийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 12 цаг 10 минутад Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэр сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан юм.

0 Сэтгэгдэл