Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ

Ерөнхийлөгчийн сонгууль бо­лохтой холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүнийг өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах Шуурхай удирдлагын штаб байгуулав. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй болон нийслэлийн дүүргүүдийг хариуцан ажиллах 18 хэсэг байгуулсан байна.
Улсын хэмжээнд иргэдээс санал авахаар байгуулсан 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагч ажиллах юм. Эдгээр хэсгийн хорооны 368 нь нийслэлд, 1528 нь орон нутагт байрлаж буй. Сонгуулийн өдрүүдэд нэг хэсгийн хороонд гэхэд л цагдаагийн 2-5 алба хаагч, 24 цагаар хамгаалалтад гарна. Түүнчлэн санал авах байруудын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөлөөр хангахын тулд цагдаагийн  явган болон машинт эргүүлийг гудамж, талбайд 24 цагаар ажиллуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Дондогийнх “Голомт” банкаас 80 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны зээлийг 20 хувийн урьдчилгаа төлбөр төлж авсан. Гэвч тэрбээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болжээ. Учир нь заавал 30 хувийн урьдчилгаа төлсөн байх шаардлагатай гэдэг шаардлага “Голомт” банк тавьсан байх юм. Өөрөөр хэлбэл, “Долоон сая төгрөг тушаагаад энэ зээлд хамрагдаарай” гэж хэлээд явуулчихаж. Гэвч Дондогийнх орон сууцны зээл авахын тулд урьдчилгаа 20 хувьд нь байдаг л хөрөнгөө шавхаж, сохор зоос ч үгүй үлдсэн. Харин сарын хүүнд нь 800 мянган төгрөгийг арай ядан төлдөг. Цаана нь хоногийнх нь хоолны хэдэн төгрөг үлдвэл их юм. Харин Дондогийнх нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын тулд долоон сая төгрөгийг олох хүртэл нэлээд их хугацааг зарцуулах хэрэг гарна. Яг Дондогийнх шиг гэр бүлүүд Улаанбаатараар дүүрэн байна. Гэвч Ерөнхий сайд нь “Энэ зээлийг ядуу иргэдэд зориулаагүй, гараа хөдлөгөдөг ажилладаг хүмүүст зориулсан” хэмээн ярьж байна. Гэтэл өнөөдөр өдөр шөнөгүй, нойр хоолгүй хувийн байгууллагат ажиллаад сард 300-500 мянган төгрөг аваад сууж байгаа иргэдээ Ерөнхий сайд залхуу, ядуу гэж хэлбэл алдас болно. Амьдралаас хэт их тасарчихсан хүмүүс бодлого гаргах гэж алж орхидгийн тод жишээ энэ юм болов уу даа.
Хамгийн их уншсан