Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ө.Батмөнх: Баяжуулсан шатахуун хэрэглэснээр авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа 98 хувиар буурна

“Авто тээврийн хэрэгсэл, шатахуунаас үүдэлтэй бохирдлыг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. Хэлэлцүүлэгт авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах бүтээгдэхүүний талаар “Жим вейл” компанийнхан танилцуулан, илтгэл тавьсан нь сонирхол татав. Тэд импортоор орж ирж буй шатахууныг баяжуулснаар автомашинаас ялгарах хорт утааг 98 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ. Энэ талаар тус компанийн захирал Ө.Батмөнхөөс тодрууллаа.

-Танай компани ямар бү­тээгдэхүүн оруулж ирэх вэ?
-Манай компани шатахуун, моторын тостой хольж хэрэг­лэ­дэг хоёр төрлийн бүтээг­дэхүүн оруулж ирэх юм. Бид моторын тостой хольж хэрэглэдэг бүтээгдэхүүнийг нь жижиглэнгээр худалдаалах бодолтой байна. Харин хоёр дахь бүтээгдэхүүнээр Монгол Улсад импортоор орж ирж байгаа бүх төрлийн шатахуун, түлшийг гааль дээр нь баяжуулан оруулж ирэх юм. Тэгэхээр иргэд худалдаж авах шаардлагагүй. Шатахууныг Евро-4 стандарттай тэнцэхүйц баяжуулан Монгол руу оруулж ирнэ. Бид шатахуун импортлогч байгууллагуудтай хам­тарч ажиллана. Ингэснээр авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг 98 хувиар бууруулахын зэрэгцээ шатахууныг 8-28 хувиар хэмнэдэг. Бүх төрлийн дизель түлш, шатахуун, мазутад ашиг­лаж болно. Бидэнд гагцхүү төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

-Бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирж байна вэ?
-АНУ-ын Калифорни му­жид байрладаг нано тех­ноло­гийн салбарт дэл­хийд эхний 25-д ордог байгууллагаас манай компани албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр оруулж ирэхээр болсон.

-Бүтээгдэхүүнээ хэдий­нээс нийлүүлж эхлэх вэ. Ямар хөдөлгүүртэй авто­ма­шинд тохирох вэ?
-Бүтээгдэхүүнээ түрүүчээс нь эхлээд ачуулсан. Гэхдээ хэдийнээс оруулж ирэн  баяжуулсан шатахуунаа Мон­голд нийлүүлэх вэ гэдгийг төр засгийн төвшинд ярилцаж байж шийдэх байх. Бүх төрлийн шингэн шатахуунд тохирно. Хийн хөдөлгүүртэй автомашин ч баяжуулсан ша­та­хуун хэрэглэж болно.

-Төртэйгөө хамтарч ажил­­лах хэрэгтэй байна гэ­сэн. Ямар асуудлаар дэмж­­лэг хүсч байгаа юм бэ?
-Бидний оруулж ирэх бүтээгдэхүүнийг Монгол Улсад хэрэглэх, нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулахад хууль эрхзүйн, гаалийн бо­лон НӨАТ-ын таатай орчин бүр­дүүлж өгөхийг төр засгаас хүсч байна. Засгийн газраас ца­хилгаан хөдөлгүүртэй ав­то тээврийн хэрэгслийг гаа­лийн татваргүй болгосон. Хуульд шингэн шатахуун бо­лон баяжуулсан гэсэн заалт бай­даг­гүй юм билээ. Үүнийг тодотгож өгөх хэрэгтэй байна. Уг бүтээгдэхүүний нэг литрийг нь 216 мянган төгрөгөөр оруулж ирэхээр төлөвлөсөн. Энэ нь, дэлхийн зах зээлийн дундаж үнээс 40 хувиар, Монголынхоос дөрөв дахин бага үнэтэй байх юм.

-Нэг литр бүтээгдэхүүн хэчнээн тонн шатахууныг баяжуулах вэ?
-Нэг литр нь 10 мянган литр бүтээгдэхүүн баяжуулдаг. Монгол Улс ойролцоогоор 15-17 чингэлэг бүтээгдэхүүний хэрэглээтэй юм билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан