Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Эрхэм гишүүд ээ, ажилдаа ирээч
Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалж парламент түр завсарлага авсан. Энэ сарын 10-наас 21-нийг хүртэл эрхэм гишүүд түр чөлөөгөөр шагнуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэднийг ажлаас чөлөөлж 11 хоногийн амралт өгөв. Түр завсарла гэж зааж өгсөн хугацаа нь өнгөрсөн долоо хоногт дууслаа. Гэтэл өчигдөр УИХ дахь бүлгүүд хуралдах байсан ч Төрийн ордон дахь өрөө тасалгаанууд нь эзгүй өнжив. Өчигдөр хуралдаа суухаар бэлэн байж байх ёстой гишүүдийн нэлээд нь хөдөө ажиллаж байгаа ирцийн мэдээ гарчээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Батцогт, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж, М.Зоригт, Д.Зоригт, Я.Санжмятав, О.Содбилэг, А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар тойрогтоо ажиллаж байгаа аж. Тэдний зарим нь 24-нд, цаад хугацаа нь 26 гэхэд нийслэлд ирэх ёстой юм байна. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Өвөрхангайд, М.Батчимэг Орхонд, Я.Содбаатар Өвөрхангайд, Н.Энхболд Хөвсгөл аймагт ажиллаж буй гэжээ.
УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын дэд дарга Л.Цог БНСУ-д ирэх сарын 1 хүртэл ажиллах нь. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Б.Бат-Эрдэнэд энэ сарын 28-ны өдөр хүртэл чөлөө өгчээ. Ингээд нийтдээ 76 гишүүнээс 18 нь ямар нэг шалтгаанаар эзгүй байгаа болж таарлаа. Гэхдээ 58 гишүүн байгаа болохоор ирц хүрэхгүй байхын зовлонгүй баймаарсан. Тэгсэн ч эрхэм гишүүд ажилдаа ирэхдээ хойрго хандаж байх шиг.
УИХ-ын тухай хуулиар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах учиртай. Арван нэг хоног амарсан эрхмүүд үүн дээрээ нэмээд дахиад хэд хоног ажиллахгүй гэсэн үг. УИХ-ын Байнгын хороод, чуулганы хуралдааны хуваарийн дагуу 27, 28-наас ажил жигдрэх бололтой. Өчигдөр өнөөдөр гэж хоёр өдөр тэд үндсэндээ амарч, маргааш сонгуулиа өгөөд нөгөөдрөөс л Төрийн ордноо зах зухаасаа заларч магадгүй нь. Сонгуулийн дараа л эрхэм гишүүдийг олж харах боломж олдох болов уу, яах бол. Дөнгөж цуглаад эргээд их завсарлагаанаа аваад зуны амралтаа эдлээд явчих вий дээ.
Зун болмогц, наадам дөхөх тусам л аливаа албан байгууллагын ажил цалгардаж, назгайрч эхэлдэг. Тэр тусам төрийн байгууллагаар ороход л амралтаа авсан хэмээн цоожтой хаалга угтдаг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд орон нутагт ажиллаж байна гээд арав гаруй хоног амарч авсан бол одоо ажилдаа орох цаг болжээ, эрхэм гишүүд ээ. Та бүхний санаачилж, өргөн барих хуулийн төслүүд, шийдвэр гаргаж, батлах тогтоол, хуулийн төслүүд овоорчихоод байна. Хаврын чуулганы хугацаанд дорвитойхон хуралдаж, асуудалд нухацтай хандаж, шийдсэн зүйл тоотойхон гэдгийг дурдах илүүц биз. Уг нь, 2013 оны хаврын чуулганаар УИХ-ын гишүүд тав, Засгийн газар 10 төсөл өргөн барьжээ. Түүнчлэн УИХ-ын өргөн мэдүүлсэн нийт 65 хууль, тогтоолын төсөл байгаа аж. Ямар ч байсан энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт товлогдсон Байнгын хороодын хуралдаанаар Хилийн боомтын тухай, Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэхээр хуваарь гарчээ. Харин ирц хүрч, хуралдаан хугацаандаа эхлэх болов уу гэсэн асуудал үүсч магадгүй. Тиймээс эрхэм гишүүдийг зуны урт амралтынхаа өмнө хууль тогтоох, батлах үндсэн ажлаа умарталгүй, чанартайхан хийх байх гэж найдъя.

0 Сэтгэгдэл