Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга манай улсад айлчиллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремич Монгол Улсад энэ сарын 21-нд айлчиллаа.
УИХ-ын дарга З.Энхболд В.Еремичийг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, В.Еремич нарын уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67 дугаар чуулганаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй таван гүрний хамтарсан Тунхаглал болон Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаархи “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд ”тунхаглалын ач холбогдлыг цохон тэмдэглэлээ.
В.Еремич хэлэхдээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын ажлыг хүлээн аваад Монгол Улстай хамтран гаргасан тогтоолууд нь түүхэн ач холбогдолтой бичиг баримтууд болсон нь Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсч, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлж буйн илрэл болсон хэмээн онцлоод олон улсын түвшинд олж буй энэ амжилтад танай ардчилсан Ерөнхийлөгчийн тууштай санаачилга, манлайлал чухал нөлөөтэй байсныг онцлов.
Мөн ирэх есдүгээр сард эхлэх Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы бэлтгэл ажлын талаар болон тус чуулганаар Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх тухай ярилцлаа. Тухайлбал, Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж буйг дуулгалаа.
Айлчлалын үеэр В.Еремич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архины хэрэглээний хяналтын талаарх конвенц батлуулах манай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим орон дэмжиж байгааг тухай мэдээлж, НҮБ-ын харьяанд усны төрөлжсөн бие даасан байгууллага байгуулах, энэ чиглэлээр болон байгаль орчны салбарт улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, архины буруу хэрэглээний хяналтын конвенц батлуулах Монгол Улсын санал санаачилгыг дэмжихийг В.Еремичээс хүслээ.
Айлчлалын дүнгээр В.Еремич сэтгүүлчдэд ярилцлага өгч, Сүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатлаа.
Вук Еремич Монголд мөн анх удаа ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, гишүүн орнуудын дундаас НҮБ-ын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй байр сууринаас оролцож байгаад талархан айлчлалаа өндөрлөө гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл