Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Улсын хэмжээнд сонгогчдын 63.89 хувь нь санал өгчээ
Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг 22:00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сонгогчдын 63.89 хувь нь саналаа өгсөн гэсэн мэдээллийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллэв. Гэхдээ энэ дүн эцсийн дүн биш юм. Учир нь Увс, Ховд, Баян-Өлгий аймаг сонгуулийн санал хураалт хараахан дусаагүй байгаа бөгөөд 23:00 цагт дуусах аж.
Бусад аймаг, сум, дүүргийн хэсгийн хороонд сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусч хэсгийн хороодоос ирцийн мэдээ болон санал хураалтын мэдээг нэгтгэн СЕХ-ны төв серверт эхнээсээ ирүүлээд байгаа гэнэ. Гэхдээ зарим хэсгийн хороод нь үүрэн холбооны операторуудын сүлжээгүй газар байгаа учир саналын дүнгээ сүлжээтэй газраас явуулах аж. Тиймээс санал хураалтын дүнг нэгтгэхэд учир дутагдалтай гэж байна. Тэрчлэн энэ сарын 14-16-нд гадаад улсад суугаа монгол иргэдийн саналыг авсан. Тэгвэл дээрх саналын хуудсыг яг одоо СЕХ-нд тоолох ажлыг эхлүүлээд байгаа аж.
Хуульд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хэсгүүдээс дүн мэдээгээ авч нэгтгэх хугацаа нь гурав хоног, СЕХ-нд хоёр хоногийн хугацаанд мэдээллэх аж. Гэхдээ сонгуулийн урьдчилсан мэдээг СЕХ маргаашийн дотор мэдээллэнэ гэлээ. СЕХ дараагийнхаа мэдээллийг цагийн зөрүүтэй гурван аймгийн дүн мэдээг авсны дараа жич зарлаж хэвлэлийнхэнд мэдээллэнэ гэдгээ хэллээ.

Сонгуулийн ирцийн мэдээллийг доорх хүснэгтээс харна уу

№

Аймаг, дүүрэг

22:00 цагийн байдлаар


ОРОН НУТАГТ:

 

1

Архангай

59.26


2

Баян-Өлгий

65.8

3

Баянхонгор

63.02

4

Булган

62.49

5

Говь-Алтай

66.88

6

Говьсүмбэр

66.03

7

Дорноговь

62.43

8

Дорнод

51.21

9

Дундговь

61.28

10

Завхан

69.36

11

Өвөрхангай

63.23

12

Өмнөговь

64.82

13

Сүхбаатар

69.16

14

Сэлэнгэ

59.58

15

Төв

62.15

16

Увс

67.62

17

Ховд

64.28

18

Хөвсгөл

62.14

19

Хэнтий

60.11

20

Дархан-Уул

63.67

21

Орхон

63.82

 

62.92

НИЙСЛЭЛД:

22

Багануур

65.85

23

Багахангай

67.12

24

Баянгол

67.85

25

Баянзүрх

63.65

26

Налайх

64.55

27

Сонгинохайрхан

64.07

28

Сүхбаатар

65.27

29

Хан-Уул

67.1

30

Чингэлтэй

64.77

 

65.13



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан