Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ө.Энхтүвшин: Давах ёстой босгыг 2852 хүнээр буюу 0,23 хувиар давжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байгаа юм. Тэрээр өнөөдөр жанжины талбайд баяраа тэмдэглэж ард иргэдтэйгээ уулзаж байх үед МАН-аас сонгуулийн дүнгийн талаар хэвлэлийн хурал зарласан юм. Тус хэвлэлийн хурлаас уншигч танд толилуулж байна.

-СЕХ-ны дарга сүүлд зарлахдаа 518 209 гэж хэлэх байсныгаа 512 мянга гэж ташаа мэдээлсэн. Ингээд нэгэнт тоон дээр зөрүү байхгүй учраас цаашдаа бид хуульчдын багийн хүрээнд нягталж үзэх зүйл байгаа. Энэ бол урьдчилсан дүн гэдгийг ойлголцлоо. Ингээд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж давах ёстой босгыг 2852 хүнээр буюу 0,23 хувиар давж байгаа юм байна.
Манай нам өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн ийм санал, үнэлгээг ард түмнээсээ авлаа гэж бодож байна.

Б.Бат-Эрдэнэ: АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Элбэгдорждоо

Би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд бусад нэр дэвшигчид улс төрийн хүчнүүддээ хандан сонгуулийг хар хоргүй сайхан явуулах нь зүйтэй гэж уриалга гаргасан. Ингэж чадах юм бол нийгэмд шударга ёс тогтох, ард иргэдийн маань төрд итгэх итгэл сэргэж төр төвшин тунгалаг болно гэж уриалсан юм. Ингээд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Элбэгдорждоо баяр хүргье. Мөн МАХН-аас нэр дэвшсэн Удвалдаа баяр хүргье.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан