Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“ПЕТРОЧАЙНА ДАЧИНТАМСАГ” ШҮҮХЭД ЯЛАГДЛАА, ГЭВЧ...
Сүүлийн найман жил Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлох, хайгуулын ажил эрхэлж ирсэн “Петрочайна Дачинтамсаг” компанийн хэрэг шийдэгдлээ. Тус компанийн эсрэг “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ гомдол гаргаад Монгол Улсын бүх шатны шүүх хуралд давж заалдаж, дамжсан. Тодруулбал, 2009 он хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагаанаас үүдсэн экологийн доройтлоо нөхөн сэргээх шаардлага тавьсан. Матад суманд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон билээ. Өнөөдрийг хүртэл хуулийн цоорхой, хуралдаан хойшлуулах зэрэг башир аргаар хугацаа хожсон “Петрочайна Дачинтамсаг” нэг ч төгрөгийн төлбөр гаргаагүй, харин ч эсэргүүцсээр ирсэн. Энэ сарын 25-нд Дээд шүүхийн хуралдаанаар “Петрочайна Дачинтамсаг” компаниас ирүүлсэн шинэ нөхцөл байдлын шинжилгээ хийлгэх санал хүчингүй болов. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа эхлүүлж, дээр өгүүлсэн нөхөн сэргээх, нөхөн төлбөрийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниас гаргуулах боллоо.
Өмнө нь дөрвөн удаа хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл судалж үзэхдээ Матад сумын иргэд, ТББ-ын талд шийд гаргаж байв. Энэ удаа ч мөн шинэ нөхцөл байдал үүслээ гэх нь үндэслэлгүй гэж газрын тосны компанийн эсрэг зогссон. Хэдийгээр хуульд заасан хугацаанд хохирол барагдуулж ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх субьект байдаг ч асуудал бүрэн дуусаагүй. Учир нь, “Петрочайна Дачинтамсаг” дахин хэдэн ч удаа давж заалдах, шинэ нөхцөл байдал үүсгэхийг хэлж мэдэхгүй гэж Матад сумыг төлөөлсөн өмгөөлөгч Б.Баярмаа хэллээ. Монгол Улсын хуульд холбогдогч тал хэдэн удаа давж заалдах, шинэ нөхцөл байдал шинжлүүлэх санал гаргахыг хязгаарлаагүй байдаг гэнэ. Тиймээс хугацаа хожихын тулд дээрх компани хурал хойшлуулдаг аргаа хэдэн удаа хэрэгжүүлэх нь тодорхойгүй. 2010 оноос хөндөгдөж эхэлсэн хэрэг сунжирсаар одоог хүрэхэд нөхөн сэргээлтийн нэг ч ажил эхлээгүй, нөхөн төлбөрийн ганц ч төгрөг гараагүй. Өнгөрсөн гурван жилд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн ч хохирлын хэмжээ анх нэхэмжилсэн хэмжээндээ тогтжээ. Үүнийг орон нутгийн иргэд “2010 оноос хойш нөхөн сэргээлтдээ анхаарч, зохих хэмжээнд хийж ирсэн учраас асуудалгүй. Гагцхүү бидний нэхэмжилж буй зүйл нь 2005-2009 оны хооронд экологид нөлөөлсөн хохирлын төлбөр юм” гэлээ.
Дашрамд дуулгахад, “Петрочайна Дачинтамсаг” компани хайгуул, өрөмдлөгийн ажил хийсэн хоёр талбайг эргүүлэн өгөхөөр болсныг Матад сумын Засаг даргын орлогч бидэнд мэдээллээ. 19, 21 дүгээр талбайгаас газрын тос илрээгүй болохоор тус компанид хэрэггүй гэсэн үг хэмээн орлогч дарга Ц.Энхмаа ярьсан юм. Тиймээс Засгийн газарт энэ оны гуравдугаар улиралд хүлээлгэн өгөхөөр болоод байгаа аж. Гэхдээ ухаж сэндийлсэн талбайг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй ажлын хэсэг шинжилж байна. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт хараахан гараагүй байгаа ч хоёр талбайд ч нөхөн сэргээлтийн ажил хийх, нөхөн төлбөр гаргуулах шаардлага үүсч болзошгүй гэнэ. “Петрочайна Дачинтамсаг” компанийн ажилтнууд ажил хаяж, удирдлагууддаа шаардлага тавьсан нь биелсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Ц.Энхмаагаас лавлахад “Ажил хаялтаа зогсоосон. Гэхдээ цалинг нь жаахан нэмсэнээс ажиллах, амрах хугацааг багасгаж 28/14 болгоогүй” гэв. Түүнчлэн Матад сумын иргэдээс тус компанид тогтсон тооны ажилтан авч байх шаардлага хэр биелүүлж буйг асуувал улирлын чанартай, өрөмдлөгийн ажилд л хэдэн хүн авдаг хэмээн хэллээ.
Сүүлийн найман жил Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлох, хайгуулын ажил эрхэлж ирсэн “Петрочайна Дачинтамсаг” компанийн хэрэг шийдэгдлээ. Тус компанийн эсрэг “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ гомдол гаргаад Монгол Улсын бүх шатны шүүх хуралд давж заалдаж, дамжсан. Тодруулбал, 2009 он хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагаанаас үүдсэн экологийн доройтлоо нөхөн сэргээх шаардлага тавьсан. Матад суманд 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон билээ. Өнөөдрийг хүртэл хуулийн цоорхой, хуралдаан хойшлуулах зэрэг башир аргаар хугацаа хожсон “Петрочайна Дачинтамсаг” нэг ч төгрөгийн төлбөр гаргаагүй, харин ч эсэргүүцсээр ирсэн. Энэ сарын 25-нд Дээд шүүхийн хуралдаанаар “Петрочайна Дачинтамсаг” компаниас ирүүлсэн шинэ нөхцөл байдлын шинжилгээ хийлгэх санал хүчингүй болов. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа эхлүүлж, дээр өгүүлсэн нөхөн сэргээх, нөхөн төлбөрийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниас гаргуулах боллоо.Өмнө нь дөрвөн удаа хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл судалж үзэхдээ Матад сумын иргэд, ТББ-ын талд шийд гаргаж байв. Энэ удаа ч мөн шинэ нөхцөл байдал үүслээ гэх нь үндэслэлгүй гэж газрын тосны компанийн эсрэг зогссон. Хэдийгээр хуульд заасан хугацаанд хохирол барагдуулж ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх субьект байдаг ч асуудал бүрэн дуусаагүй. Учир нь, “Петрочайна Дачинтамсаг” дахин хэдэн ч удаа давж заалдах, шинэ нөхцөл байдал үүсгэхийг хэлж мэдэхгүй гэж Матад сумыг төлөөлсөн өмгөөлөгч Б.Баярмаа хэллээ. Монгол Улсын хуульд холбогдогч тал хэдэн удаа давж заалдах, шинэ нөхцөл байдал шинжлүүлэх санал гаргахыг хязгаарлаагүй байдаг гэнэ. Тиймээс хугацаа хожихын тулд дээрх компани хурал хойшлуулдаг аргаа хэдэн удаа хэрэгжүүлэх нь тодорхойгүй. 2010 оноос хөндөгдөж эхэлсэн хэрэг сунжирсаар одоог хүрэхэд нөхөн сэргээлтийн нэг ч ажил эхлээгүй, нөхөн төлбөрийн ганц ч төгрөг гараагүй. Өнгөрсөн гурван жилд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн ч хохирлын хэмжээ анх нэхэмжилсэн хэмжээндээ тогтжээ. Үүнийг орон нутгийн иргэд “2010 оноос хойш нөхөн сэргээлтдээ анхаарч, зохих хэмжээнд хийж ирсэн учраас асуудалгүй. Гагцхүү бидний нэхэмжилж буй зүйл нь 2005-2009 оны хооронд экологид нөлөөлсөн хохирлын төлбөр юм” гэлээ.
Дашрамд дуулгахад, “Петрочайна Дачинтамсаг” компани хайгуул, өрөмдлөгийн ажил хийсэн хоёр талбайг эргүүлэн өгөхөөр болсныг Матад сумын Засаг даргын орлогч бидэнд мэдээллээ. 19, 21 дүгээр талбайгаас газрын тос илрээгүй болохоор тус компанид хэрэггүй гэсэн үг хэмээн орлогч дарга Ц.Энхмаа ярьсан юм. Тиймээс Засгийн газарт энэ оны гуравдугаар улиралд хүлээлгэн өгөхөөр болоод байгаа аж. Гэхдээ ухаж сэндийлсэн талбайг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй ажлын хэсэг шинжилж байна. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт хараахан гараагүй байгаа ч хоёр талбайд ч нөхөн сэргээлтийн ажил хийх, нөхөн төлбөр гаргуулах шаардлага үүсч болзошгүй гэнэ. “Петрочайна Дачинтамсаг” компанийн ажилтнууд ажил хаяж, удирдлагууддаа шаардлага тавьсан нь биелсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Ц.Энхмаагаас лавлахад “Ажил хаялтаа зогсоосон. Гэхдээ цалинг нь жаахан нэмсэнээс ажиллах, амрах хугацааг багасгаж 28/14 болгоогүй” гэв. Түүнчлэн Матад сумын иргэдээс тус компанид тогтсон тооны ажилтан авч байх шаардлага хэр биелүүлж буйг асуувал улирлын чанартай, өрөмдлөгийн ажилд л хэдэн хүн авдаг хэмээн хэллээ.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
























