Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
В.В.Путин: Тантай цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Улаанбаатар хот
Эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,
 
Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Таны удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг чаашид ч эрчимтэй хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Орос-Монголын харилцаа, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь түншлэл, хамтын ажиллагааг иж бүрэн байдлаар идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Тантай цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Танд эрүүл энх, сайн сайхан, Төрийн тэргүүний үүрэгт ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

 
Хүндэтгэсэн,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

Москва хот, Кремль

2013 оны 6 дугаар сарын 27
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан