Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Б.Обама: Би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтран ажиллах болно

АНУ-ын Цагаан ордноос анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай олон нийтэд мэдэгдэл гаргалаа



2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр
Цагаан Ордон
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдэл
 
Өнгөрсөн Лхагва гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэе. Ерөнхийлөгч Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Элбэгдоржтой хамтран ажиллах болно.

 
Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан