Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Ч.Отгочулуу: Компанийн тухай хууль зөрчсөн учраас Оюутолгойн нээлтэд оролцохгүй гэсэн
Манайхан хэлсэн ярьснаасаа ичихгүй буцаж, хуулиа өөрсдөө зөрчсөөр байгаад хүн итгэхээ байчиж дээ. Нээрээ л манайхан Эрдэнэтдээ тэр нарийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаагүй л дээ
Ene uzel bodoldoo unench zutgeerei, Amjilt husie.
Zov OU tolgoin novshnuudiig davraaj bolkuu
Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуунаас Оюу толгойн баяжмалын экспорт яагаад хойшилсон талаар тодрууллаа.

-Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт хойшилсон талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Яг ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?
-Компанийн тухай хууль зөрчсөн тул баяжмалын экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.
Гэтэл үүнийг Оюу толгойнхон мушгиж Засгийн газраас экспорт хойшлуулах хүсэлт тавьсан гэсэн. Тэгээд бүх орлогыг нь Монголд оруулж ирээд гаргахгүй гэсэн шаардлага тавиад байгаа юм шиг мэдээлэл өгсөн байна билээ.
Засгийн газар тийм шаардлага тавиагүй. Монголын банкны дансанд орлогоо хийж болно. Үүний дараа хааш нь шилжүүлж авах нь бизнес эрхлэгчийн эрх. Засгийн газар баяжмалаа хэдээр зараад байгааг нь ил тод болгох л шаардлага тавьж буй юм.
-Оюу толгой зэсийн баяжмал зарах гэрээгээ Засгийн газарт танилцуулаагүй юм уу?
-Бидэнд гэрээгээ танилцуулаач гэхээр олон улсын хууль бариад байгаа. Танайх энэ мэдээллийг авчих юм бол “Эрдэнэт” үйлдвэрт өгчихнө шүү дээ гэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд ч баяжмал зарах гэрээгээ танилцуулаагүй. Засгийн газар тэр мэдээллийг нь “Эрдэнэт” үйлдвэрт өгөхгүй гэдэг баталгаа гаргаж өгсөн. Гэтэл тэд хэрэв энэ гэрээтэй танилцсаны дараа ямар нэг байдлаар олон нийтэд тарах юм бол гадаадад явж байхад нь баривчилна гэсэн утгатай зүйлд гарын үсэг зуруулах гээд байгаа юм.
-Манай улс 34 хувийг нь эзэмшиж байгаа учраас бүх гэрээ хэлцэл, бичиг баримттай нь танилцах эрхтэй биз дээ?
-Эрхтэй. Бас гэрээ хэлцэл, бичиг баримттай нь танилцах үүрэгтэй. Манай улсын Өрсөлдөөний тухай хууль, Нууцын тухай хууль олон улсын стандарт шаардлага хангасан байдаг.
-Энэ жил хэдэн тонн зэсийн баяжмал экспортод гаргах вэ?
-Оны сүүлийн хагас жилд 300 мянган тонн баяжмал экспортолно. Баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн баяжмал экспортолно.
-Анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн. Энэ нь нэлээд маргаан тариад байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Техник эдийн засгийн үндэслэл дээрээ дөрвөн жилд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан. Гэтэл хоёр жилийн дотор зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бүтээн байгуулалтын талаасаа энэ нь зөв. Гэвч санхүүжилт нь өсөхөөр манай 34 хувийн өр нэмэгдэж байгаа хэрэг. Иймд биднээс зөвшөөрөл авалгүй яагаад зардал өсгөв гэж үзэж байгаа. Тэгээд тэр өссөн зардлыг нь шалгаж байна.

0 Сэтгэгдэл
irgen
MAHN. MAH ene hoyr namyn avligachid noloolj chadahgui bolson uchir ted nar odoo yaj ch chadahgui shuu dee? ted nar usyg ni uuj baigaa bol ysiig dagaj l taaraa.
2013.07.01
2013.07.01
2013.07.01
2013.07.01