Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Аймшигтай халуун айсуй

Дэлхийн дулаарал, түүнийг дагасан байгалийн олон хачин үзэгдлийн талаар уншигч та нэг бус удаа сонсч байсан байх. Тэгвэл тэр бүх таагүй үзэгдлүүд бодитоор биелээд эхэлчихэж. Жишээлэхэд, Америкийн Аризона мужийн төв Феникс хотод +47 хэмийн халуун болоод дөрөв хонож байна. Хотын эрх баригчид оршин суугчдынхаа амь нас, эрүүл мэндэд санаа зовсондоо агаар чийглэж сэрүүцүүлэгч төхөөрөмжөөр тоноглосон тусгай хөргөх төвүүд байгуулж эхэлжээ.
Ийм хэт халуунаас болоод хотын агаарын тээвэр зогсч магадгүй гэж эрх баригчид эмээж байгаа юм байна. Учир нь дийлэнх тийрэлтэд онгоцууд +52 хүртэлх хэмийн халуунд нисэх чадвартай бөгөөд +47 хэмийн халуун нь онгоц нисэх, буухад маш хүнд нөхцөл бүрдүүлдэг аж. Иймд нисэх компаниуд тус мужийн цаг агаарыг маш нарийн хянаж байгаа гэнэ.
Аризона мужийн Скотсдейл хотын оршин суугч Майкл Федо “ВВС” сувагт ярилцлага өгөхдөө өдрийн цагаар гэрээсээ гарахаасаа больсон, дэлгүүр орохын тулд шөнө дунд л гэрээсээ гардаг болсон гээд “Манайхан энд дөрвөн үеэрээ амьдарч байгаа юм. Тэгэхээр хэр баргийн халуунаас бид айхгүй болсон гэж болно. Гэтэл өдөртөө +45 хүртэл хэм халахаар амьсгалахад ч өвддөг юм байна шүү дээ” гэжээ.
АНУ-ын Үндэсний цаг агаарын алба нь баруун өмнөд мужуудын оршин суугчдад энэхүү огцом халалтын талаар анхааруулав. Гэхдээ ингэж огцом халах болсон шалтгааныг тодруулж чадаагүй байна. АНУ-ын хилийн алба нь Мексикийн хилээр хууль бусаар нэвтрэгчдийг аврахын тулд нэмэлт хүчийг хил руу явуулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт +40 хэм гарсан халуун байхад зөвхөн Аризона мужид гэхэд л хууль бусаар хил давж яваад халуунаас болж амиа алдсан долоон мексик хүний цогцос илрүүлсэн байна.
Нэмэлт хүч явуулснаар хэт халуунаас болж амь насанд нь аюул учирсан хууль бус хил зөрчигчдөд туслах боломжтой болно гэж үзэж байгаа аж. Ер нь, сүүлийн хоёр сарын турш Аризона мужид аймшигтай халуун байгаа бөгөөд хил хамгаалах албаныхан Мексикээс хууль бусаар хил нэвтрэн орж ирээд халууныг даалгүй бие нь муудсан 170 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Орчин үеийн дэлхийн түүхэнд бүртгэгдэж байсан хамгийн өндөр температурыг Америкийн Калифорни муж дахь Үхлийн хөндийд 1913 онд бүртгэсэн байдаг юм. Тэр үед агаарын халуун 56,7 хэм хүртэл халсныг дулаан хэмжигч төхөөрөмжөөр бүртгэн авсан байдаг.

0 Сэтгэгдэл