Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Тус байнгын хороо өчигдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ зарим зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлахад улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд хуульд заасан болзлыг хангасан тохиолдолд улсын аварга цол олгох, уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуульд заасан болзлыг хангасан бөхөд зохих цолыг олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Тухайлахад гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа баяр наадамтай холбоотой асуудлыг мэргэжлийн  холбоод нь дотооддоо шийддэг байх талаар байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан эсэхийг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей “Хуулийн төслийг хэлэлцэх явцад үндэсний уламжлалаараа зохицуулагдаж ирсэн асуудлыг заавал хуульчлах гэх нь буруу, мэргэжлийн холбоод нь өөрсдөө шийдэж зохицуулдаг нь байх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байсан. Гэхдээ нэгэнт хуулиар зохицуулагдаж байгаа асуудал учраас энэ удаад төслийг хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдаа байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг нэг мөр шийдэх байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ.

Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 32 нь буюу 65.3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан