Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюу толгой маргаашнаас эхлэн зэсийн баяжмалаа экспортлоно
Удтал хойшилсон Оюу толгойн экспорт маргаашнаас эхлэх гэж байгаа тухай Австралийн “The Age” сонин Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээс иш аван мэдээллээ.  Д.Ганхуяг “Оюу толгойн экспортын гэрээнд ямар нэг асуудал байхгүй. Тээвэрлэлт долдугаар сарын 9-нөөс эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Хятад руу түүхий эдээ экспортлох явц өнгөрсөн сард гэхэд хоёр ч удаа хойшилсны нэг нь Оюу толгойн экспортын худалдааны гүйлгээг Монголын банкуудаар дамжуулан хийх ёстой гэсэн Засгийн газрын шаардлагатай холбоотой байсан юм.
Оюу толгойн экспорт яг маргааш эхлэх эсэх талаар Рио Тинтогийн зүгээс харин албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Ямартай ч, одоо Оюу толгойд Хятад руу тээвэрлэхээр бэлтгэсэн 400 мянган тонн зэсийн баяжмал хадгалагдаж байгаа аж. Хэрэв үүнийг анх төлөвлөж байсан ёсоор экспортод гаргасан бол Монгол Улс татварын орлогод хоёр сая ам.доллар төвлөрүүлэх байсан хэмээн Улаанбаатарт ажилладаг эдийн засгийн шинжээч Дэйл Чой дээрх сонинд ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Төслийн экспортыг хойшлуулснаараа өдөрт л хэдэн саяар нь алдаж байна. Хөрөнгө оруулагчид гэдэг маш хянамгай болгоомжтой хүмүүс учраас үүн шиг алдааг давтахыг хүсэхгүй шүү дээ” гэсэн юм.
Гэвч сар шахам хойшилсны эцэст Рио Тинто Засгийн газартай учраа олсон бололтой. Уул уурхайн сайд өчигдөр Твиттертээ бичихдээ төслийн худалдааны орлого Оюу толгой компанийн Монгол дахь бүртгэлтэй дансаар дамжина хэмээн мэдэгдсэн. Магадгүй үүгээр хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн бололтой.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
SANGIIN SAID ASAN URBAGCH BAYARTSOGTIIG XYATADIIN IRGEN GEJ DANG NEELGESEN UCHIR SHOROND XIIX XEREGTEI
Хамгийн их уншсан