Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
УИХ-ын зарим гишүүн төрийн одон медалиар шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын дарга З.Энхболд гардууллаа.
        УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Цэрэндашийн Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Догсомын Батцогт, Гантөмөрийн Уянга нарыг Алтангадас одонгоор, Зангадын Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

        Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар соёлын өв болох Тинозавр Батаарыг эх орондоо авчирхад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ёндонгийн Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Парламентын тэргүүн гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан