Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ын бага хурал 20-нд хуралдахгүй
МАН-ын бага хурал энэ сарын 20-нд хуралдана гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах болсон. Хурлаар намын шинэчлэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн зэргийг хэлэлцэнэ гэх мэдээлэл багагүй шуугиан тарьж байна. Тэгвэл МАН-ын бага хурал яг тэдэнд хуралдана гэсэн тов гараагүй байгаа гэдгийг тус намын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэлжээ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Энэ сарын 20-нд хуралдана гэж тов гараагүй учраас хуралдахгүй, харин МАН-ын Бага хурлыг зарлан хуралдах асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцээд энэ сардаа багтааж хуралдуулах чиглэл гаргасан. Гэхдээ яг тодорхой товыг МАН-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар хандсан. Өөрөөр хэлбэл тодорхой тов гараагүй гэсэн үг. Намын төв аппаратын хувьд цөөнгүй нь амарсан байгаа ч ажлаа хэвийн явуулж байна. Бид намын байгууллагууддаа “Энэ сарын сүүлээр намын Бага хурлыг хуралдуулвал ирцийн байдал ямар байх талаар хариу мэдэгдэх үүрэг өгсөн.” Энэ сард хүмүүсийн амралтын үе таарсан байгаагийн сацуу хэд хэдэн аймаг, олон сумдад түүхт ойгоо тэмдэглэх арга хэмжээнүүд давхцаж байгаа учраас магадлах шаардлага гарч байна. Манай намын дүрэмд зааснаар намын Бага хурлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог юм. Зарим намын байгууллагуудаас саналыг авч байгаа. Намын Бага хурлаар Их хурлыг зарлан хуралдуулах, Их хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталдаг тул энэ асуудлыг өргөн түмний анхаарал дунд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор нухацтай авч үзэх ёстой. Сонгуулийн дүнгийн талаар ч ярих байх” гэжээ. Тэгэхээр МАН-ын бага хурал энэ сард багтаж хуралдаж магад, эс бөгөөд ирэх сард болох нь дамжиггүй юм.
БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
ИРГЭН:02
Н.УДВАЛ САЙДАА ЭНЭ ЭМЧ НАР ЧИНЬ ТАНГАРАГ ӨРГСӨН БАЙХ АА ТЭГВЭЛ НАЛАЙХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЧИНЬ ЭМИЙН ЖОР БИЧИЖ ЧАДАГҮЙ ЭМЧ НАР БАЙНА ШҮҮ ЭМИЙН ЖОР БУРУУ БИЧЭЭД 01 САРТАЙ ХАРИН ХҮҮХЭЭД БУРХАН БОЛОО ГЭЖ ҮҮ? ЭНЭ ТЭНЭГ МАЛНУУДАА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ ИРЖЭЭ:
2013.07.17
2013.07.17
2013.07.16