Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Н.Энхбаярын гэрийг нэгжсэн нь Т.Билэгттэй холбоотой юу
АТГ-аас өдгөө ял эдэлж байгаа Н.Энхбаярын гэрт гэнэтийн нэгжлэг хийж, бужигнуулав. Ганц Н.Энхбаярын гэрт ч биш. Түүний худынд хүртэл нэгжлэг хийсэн гэх. Мөн Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эгчийнх нь хүүг гэрээс нь баривчилсан гэж байгаа. Гэхдээ АТГ-ынхан чухам юу хайв гэдэг нь одоо болтол нууц хэвээр байна. АТГ-аас ч албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Хэвлэлийн тоймчид болоод жиргээчдийн ярианы гол сэдэв болсон энэ асуудал интерполоор хайгдаж байгаад саяхан эх орондоо ирж, өдгөө хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа НИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотой байж магадгүй гэж хардаж байна.
Учир нь, Т.Билэгт холбогдох газарт мэдүүлэг өгөөд байгаа. Тэгэхээр түүний өгсөн мэдүүлэг нь Н.Энхбаярын гэрийг нэгжих шалтгаан болов уу. Магадгүй түүний амнаас унасан үг нь Н.Энхбаяр дахин нэг нэрмээс болох үг байв уу гээд маш олон хар дагуулсан зүйл гарч байна. Юутай ч АТГ-ын дараагийн үйлдэл нь юу байх вэ гэдгийг мөн л харахад үлдлээ. Магадгүй ГОК-ын захирал Ч.Ганзоригийг баривчилсан нь энэ хэрэг цааш үргэлжилсээр УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд хүрэх вий гэсэн таамагч бас л байна. Хэрэг хэрхэн үргэлжлэхийг хамтдаа л харах үлдлээ.

Д.Зөн



0 Сэтгэгдэл
АВЛАГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР СЭРЭХ ЦАГ ИРЖЭЭ: 01 ЖИШЭЭ:ХАЛДВАРТ ӨВЧИН СУУДЛЫН ХАЛГАНЫ ТАСАГ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ ХҮН ХАЛГААНД ОРОХЫН ЗААВАЛ МӨНГӨ АВДАГ ШҮҮ
ХОЛБООТОЙ ШҮҮ
Хамгийн их уншсан