Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Таван толгойн баруун цанхид өнөөдрөөс эхлэн гурван компани олборлолт хийнэ
Таван толгойн баруун цанхид өнөөдрөөс эхлэн гурван компани нэг жилийн гэрээтэйгээр олборлолт хийх болсныг Эрдэнэс Таван Толгой компани мэдэгдлээ.  Таван толгойд олборлолт хийх эрхтэй дээрх компани нь “Хишиг Арвин” , “Мера” болон “Монгол уурхайчид”  түншлэл бөгөөд Эрдэнэс таван толгой эдгээр компаниудтай гэрээгээ байгуулж, ажлаа энэ амралтын өдрөөс эхэлж байгаа аж.  Эрдэнэс таван толгой компани Хятадын Чалко компанид өрөө төлж дуусгах, төсвийн орлого бүрдүүлэх шаардлагатай байгаа тул удтал хүлээлгэсэн баруун цанхийн олборлолтыг  түр хугацаагаар эхлүүлээд байгаа нь энэ.  Тус компани Чалкод 170 сая ам.долларын өрийг энэ оны арванхоёрдугаар сар гэхэд төлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа тухай гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан.
Уг нь, баруун цанхийн олборлолтыг олон улсын томоохон компаниар хийлгэхээр тендер зарлаж, 2011 онд Пибоди Энержи болон Хятадын Шинхуа группт эрхийг нь өгөхөөр шийдсэн ч Япон, Өмнөд Солонгосын оролцогчид гомдол мэдүүлснээр энэ шийдвэрээ цуцалсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан