Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөнийг өөртөө хамаагүй гэжээ

МАН бага хурал, цаашлаад Их хурлаа хийж сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдсан тухайгаа ярьж шалтгаан нөхцөлийг нь тогтоон буруутай хүмүүст хариуцлага тооцох тухай ярьж байгаа. Өнгөрсөн 21-нд намын бага хурал нь хуралдана хэмээн шуугьсан ч МАН-ын Удирдах зөвлөл үүнийг хойшлуулсан.  МАН шинэчлэлийн тухай ярих бүрийд л шинэ удирдагчийн тухай ярьдаг жишгээр энэ удаа намаа шинэчлэх гээд байгаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөний ард тус намын генсек байсан У.Хүрэлсүхийг байгаа, тэр нийслэлд ирчихээд байгаа, өнөө маргаашгүй ирэх гэж байна хэмээн сайтууд шуугьсан. Түүнийг энэ хөдөлгөөний залуусыг турхирч байгаад МАН-ын даргын суудал руу гэтэж байна, цаашлаад нам нь сэхэж сэрвийгээд сонгуульд ялбал Ерөнхий сайдын суудал горьдож байгаа нь тэр хэмээн бичиж байлаа.
Харин долдугаар сарын 1-нд “Шинэчилье” хөдөлгөөнийхөн МАН-ын Удирдах зөвлөлийнхөнтэй уулзахад тус намын зүүний хүчний хөдөлгөөнөөс У.Хүрэлсүхийн  мэдэгдэл гэгчийг уншиж танилцуулжээ. Түүнд нь У.Хүрэлсүх “Энэ хөдөлгөөн надад хамаагүй. Би оролцохгүй байгаа” гэсэн байж.
Юутай ч МАН-ын удирдлагууд намынхаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнөөс тун их айж байгаа юм байна. Тэгээд хэзээний тагнаж туршдаг, хор найруулдаг аргаараа тэднийг дарж авахын тулд У.Хүрэлсүхтэй холбоо барьж ийм хор найруулахгүй байх талаар ярьж тохиролцоод, мэдэгдэл захидал бичүүлж авснаараа нэг удаа ч болов бага хурлаа хойшлуулж чадаж.
Гэхдээ хэзээний албан тушаалд дуртай, төрийн мөнгөөр гараа угааж сурсан У.Хүрэлсүх хуучин коммунист дарга нараа аргалчихсан байхыг бас үгүйсгэхгүй. МАН-аа “Шинэчилье” гээд байгаа залуучуудын ихэнх нь  У.Хүрэлсүхийг МАСЗХ /өнөөгийн НАМЗХ/-ийн тэргүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байх үедээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж төрийн мөнгө идэх ажилд гаршуулан, угжсан хүмүүс байгаа болохоор одоо тэр тэднээсээ хариу нэхэж байж болох.
Намынхаа хэдэн дарга нарт худал үгтэй мэдэгдэл, захидал гэж гардуулж тайвшруулчихаад  цаагуураа холын юм бодож намынхаа байтугай, төрийн том албан тушаал мөрөөдөн албан тушаалд дуртай залууст төрийн алба “хуваарилаад” хор найруулж байхыг хэн үгүй гэх юм.
Юутай ч МАН доторхи шинэчлэх их аян түр мартагдаад эрх мэдэл бүхий хүмүүс нь наадмаас наадам хэсүүчлэн айраг цагаа эргүүлж явна.

0 Сэтгэгдэл
Худлаа даа, албан тушаалгүй амьдарч чадахгүй болсон энэ луйварчин юу л хийх гэж байгаа бол
Энхтүвшингийн хулхин дээр нь цэцэг ургуулж байгаад цаагуураа хор найруулж байгаа юм
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан