МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ АРД ИРГЭДЭЭСЭЭ АСУУХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хаврын чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажиллаад иржээ. Энэ үеэр сонгогчид нь Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн НИТХ-ын шийдвэрийг буруушаасан санал шүүмжлэл олон хэлжээ. Тэрээр энэ талаар “1921 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын түүхэн үүргийг бүдэгрүүлэх гэсэн үйл ажиллагааг таслан зогсоо хэмээн олон түмэн шаардаж байна. Монголчууд 1921 оны долдугаар сард улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдлыг бүдгэрүүлнэ гэдэг ноцтой асуудал. Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ түмэн олныхоо сэтгэл зүрхэнд хоногшсон энэ талбайг ийн нэрлэх шийдвэрийг тухайн үеийн Монголын төр гаргасан, төрийнхөө энэ шийдвэрийг үе үеийн улс төрийн хүчин хүндэтгэн дээдлэх ёстой атал аль нэг улс төрийн хүчин, хэн нэг баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй. Монголын түүх дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг байвал түүхэн үнэн гажиж, тусгаар тогтнол маань сэвтэнэ. Энэ асуудлыг иргэд, олон нийтийн саналыг авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай. Тиймээс би УИХ дахь бие даагч гишүүдийн өмнөөс бус ард түмний төлөөлөл болж буй хувь гишүүнийхээ хувиар улс төрийн хоёр хүчинд хандан үгээ хэлж байна” гэв.
Мөн тэрээр Монгол Улсын түүхэн үнэн, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө улс төрийн аливаа хүчин, нийт иргэд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг өөрчлөх ёсгүй, Чингисийн талбайн хувьд энэ асуудлыг Төрийн ордноо шинэчлэх асуудалтайгаа хамтад нь шийдвэрлэх боломжтой.
Түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хаврын чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажиллаад иржээ. Энэ үеэр сонгогчид нь Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн НИТХ-ын шийдвэрийг буруушаасан санал шүүмжлэл олон хэлжээ. Тэрээр энэ талаар “1921 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын түүхэн үүргийг бүдэгрүүлэх гэсэн үйл ажиллагааг таслан зогсоо хэмээн олон түмэн шаардаж байна. Монголчууд 1921 оны долдугаар сард улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдлыг бүдгэрүүлнэ гэдэг ноцтой асуудал. Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ түмэн олныхоо сэтгэл зүрхэнд хоногшсон энэ талбайг ийн нэрлэх шийдвэрийг тухайн үеийн Монголын төр гаргасан, төрийнхөө энэ шийдвэрийг үе үеийн улс төрийн хүчин хүндэтгэн дээдлэх ёстой атал аль нэг улс төрийн хүчин, хэн нэг баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй. Монголын түүх дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг байвал түүхэн үнэн гажиж, тусгаар тогтнол маань сэвтэнэ. Энэ асуудлыг иргэд, олон нийтийн саналыг авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай. Тиймээс би УИХ дахь бие даагч гишүүдийн өмнөөс бус ард түмний төлөөлөл болж буй хувь гишүүнийхээ хувиар улс төрийн хоёр хүчинд хандан үгээ хэлж байна” гэв. Мөн тэрээр Монгол Улсын түүхэн үнэн, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө улс төрийн аливаа хүчин, нийт иргэд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг өөрчлөх ёсгүй, Чингисийн талбайн хувьд энэ асуудлыг Төрийн ордноо шинэчлэх асуудалтайгаа хамтад нь шийдвэрлэх боломжтой.
Түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл























