Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА СЭРГЭЖ БАЙНА ГЭВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхамыг БНЧУ-ын Гадаад харилцааны сайд Я.Кохоут хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Я.Кохоут Элчин сайдаар томилогдон ирж, ажилдаа орсон явдалд баяр хүргээд Чех, Монгол улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам Гадаад харилцааны сайдын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжлав. Элчин сайд Д.Зүмбэрэллхам манай хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай бөгөөд сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэж буй таатай статистик байгааг тэмдэглэн, энэхүү харилцааны залгамж чанарыг хадгалах, гүнзгийрүүлэх үйлсэд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал чухал гэдгийг онцлоод Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлд анхаарч, хоёр орны харилцааг улам өргөжүүлж хөгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллах болно гэв.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан