Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлаа зарлах гэж байна
МАН-ын Удирдах зөвлөл, Тусгаар тогтнолынхоо ордонд хуралдаж байгаа юм байна. Энэ хурлаар МАН-ын Бага хурлаа хэзээ хуралдуулах тов тогтоох, Бага хурлаар хэлэлцэх асуудлын төсөл боловсруулах юм байна. Урьдчилсан таамгаар МАН-ын Бага хурлыг ирэх наймдугаар сарын 5-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бололтой.
МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлаа зарлан хуралдуулахыг Удирдах Зөвлөлөөсөө удаа дараа шаардаж, өнөөдөр 30-нд хуралдуулахаар гарын үсэг цуглуулж байсан ч энэ бүтээгүй болохоор өнөөдөр энэ асуудлаар бас хуралдаж байгаа мэдээлэл байна. Тэд Бага хурлаар хэлэлцэх асуудалд өөрсдийн саналаа оруулах тухай ярьж байгаа гэлээ.
Ихэвчлэн НАМЗХ-гийн гишүүд, удирдлагуудаас бүрдсэн “Шинэчилье” хорооныхон МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулан Их хурлын тов тогтоож таван ч удаагийн сонгуульд намаа амжилтгүй оролцуулж ялагдуулсан намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүдэд  хариуцлага тооцон огцруулах, намны бодлого үйл ажиллагааг эрс өөрчлөх шаардлага тавьж, УИХ-ын зарим гишүүдийг талдаа элсүүлээд байгаа юм.
Харин МАН-ын удирдлагыг аваад нэг жил л болж байгаа Ө.Энхтүвшин тэргүүтэй өнөөгийн удирдлагууд нь ааг зааг хийн тэдний шаардлагыг хүлээж авалгүй цаг хожсоор байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан