Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ИРЭХ ДАВАА ГАРАГТ МАН ШИНЭ ДАРГАТАЙ БОЛОХ НЬ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Өглөөний 11 цагт хурал товлосон боловч үдээс хойш 15 цагт болгож хойшлуулсан ч нэлээн хожимдож эхлэв. Мэдээж хуралдах болсон гол шалтгаан нь ээлжит Бага хурлыг товлох.
“Шинэчилье” хөдөлгөөнийхний шахалтаар Бага хурлын товыг тогтоох Удирдах зөвлөлийн хурал удаа дараа хойшилсны эцэст дөнгөж өчигдөр цугласан нь энэ. Гэхдээ хурлын уур амьсгал бужигнасан шуугиантай биш тайван тогтуун болж өнгөрчээ. Удирдах зөвлөл намынхаа ээлжит Бага хурлыг наймдугаар сарын 5-ны даваа гарагт хуралдуулах тов тогтоосон байна. Бага хурал хуралдаж, Их хурлын товыг гаргах учиртай. Ингэснээр МАН-д үүсээд буй хууччуул, залуусын тэмцэл аль нэг талдаа гарах юм.
Удаа дараагийн сонгуульд ялагдсан намын удирдлагуудаа огцрохыг шаардаж, Ардын намын залуус өөрсдийн гараар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсч байгаа. Тэднийг баадуудаж байгаа гол хүн нь жилийн өмнө огцорсон экс генсек У.Хүрэлсүх гэх болов. Ямар ч байсан тэд санасандаа хүрч Бага хурлыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдүүлж чадлаа. Харин хурлаар хүссэн өөрчлөлтөө хийж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Шинэчлэл хүсэгчид Бага хурлаар ямар жүжиг дэглэж тоглохыг таахад бэрх. Ашиг сонирхлоороо нэгдэгсэд үү, үнэхээр намаа аврахыг хүсэгчид үү гэдгийг Бага хурал харуулна.
Одоогоос яг жилийн өмнө Ө.Энхтүвшин МАН-ын даргаар томилогдож, тамга тэмдгээ гардаж байв. С.Батболдыг намаа сонгуульд ялуулж чадаагүйн төлөө түүний орыг залгахаар болсон ч өдгөө өөрийн биеэр өмнөх түүхийг дэндүү хурдан давтах болж байх шиг. С.Батболдоос хүлээж авсан нам нь Ө.Энхтүвшинг дарга болсноос хойш хоёр удаагийн сонгуульд өвдөг шороодож, гишүүд нь том жижиг гэлтгүй авлигын хэрэгт холбогдох болсноор нэр нүүрээ барж, өөдлөж өгөхгүй байгаа нь өөрчлөгдөх ёстойг харуулж буй. Тиймдээ ч нэг л эвэндээ орж чадахгүй явсаар эдүгээтэй золгож, шинэ жигүүр, фракц үүсэх нөхцөл бүрдсэн. Бага хурлын гишүүдийн 89 хувь буюу 178 –ынх нь дэмжлэгийг авч МАН-ын дарга болсон Ө.Энхтүвшин хамгийн богино “настай” дарга болж халаагаа дараагийн хүндээ өгөх нь ээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Шинэхэн парламентын анхдугаар хуралдааныг гацаан байж гурав хоног ярилцсан МАН-ынхны шийдвэр алдаа болж таарлаа. Тэд алдаагаа засч МАН-ын даргаас Ө.Энхтүвшинг удахгүй болох Бага хурлаар суудлаас нь авч хаях нь.
Нэгэнт намын даргын албан тушаалаас мултрах нь тодорхой болсон учир дараагийн удирдагч хэн байх талаар таамаг, таавар ч яваа нь мэдээж. Фракцууд дотооддоо хэнийгээ сойх талаар ярилцах зуур Бага хурал болтол далдхан өрсөлдөөн ч нэлээн ширүүсэх нь. Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэр намын даргад өрсөлдөхөөр дуулдав. Энэ дундаа хотын фракц М.Энхболдын талынхныг нэлээн нөлөөтэй байгааг гишүүд нь ярьж байна. Одоогоор Хөвсгөл аймагт амарч яваа экс дарга С.Баярыг дагалдагчид ч бас хотынх фракцид талтай буй гэнэ. Бага хурлын өмнөх фракцуудын нууц өрсөлдөөнд хэн ялахыг тааварлах аргагүй. Магадгүй “Шинэчилье” хөдөлгөөний залуучуудыг нам дарж чадах том тохироо яригдахыг ч үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан аль альтайгаа илүү сайн тохиролцож чадсан фракцид ялалт ирж, ирэх долоо хоногт болох Бага хуралдаа бардам гэгч нь суух нь ээ.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Өглөөний 11 цагт хурал товлосон боловч үдээс хойш 15 цагт болгож хойшлуулсан ч нэлээн хожимдож эхлэв. Мэдээж хуралдах болсон гол шалтгаан нь ээлжит Бага хурлыг товлох. “Шинэчилье” хөдөлгөөнийхний шахалтаар Бага хурлын товыг тогтоох Удирдах зөвлөлийн хурал удаа дараа хойшилсны эцэст дөнгөж өчигдөр цугласан нь энэ. Гэхдээ хурлын уур амьсгал бужигнасан шуугиантай биш тайван тогтуун болж өнгөрчээ. Удирдах зөвлөл намынхаа ээлжит Бага хурлыг наймдугаар сарын 5-ны даваа гарагт хуралдуулах тов тогтоосон байна. Бага хурал хуралдаж, Их хурлын товыг гаргах учиртай. Ингэснээр МАН-д үүсээд буй хууччуул, залуусын тэмцэл аль нэг талдаа гарах юм.
Удаа дараагийн сонгуульд ялагдсан намын удирдлагуудаа огцрохыг шаардаж, Ардын намын залуус өөрсдийн гараар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсч байгаа. Тэднийг баадуудаж байгаа гол хүн нь жилийн өмнө огцорсон экс генсек У.Хүрэлсүх гэх болов. Ямар ч байсан тэд санасандаа хүрч Бага хурлыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдүүлж чадлаа. Харин хурлаар хүссэн өөрчлөлтөө хийж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Шинэчлэл хүсэгчид Бага хурлаар ямар жүжиг дэглэж тоглохыг таахад бэрх. Ашиг сонирхлоороо нэгдэгсэд үү, үнэхээр намаа аврахыг хүсэгчид үү гэдгийг Бага хурал харуулна.
Одоогоос яг жилийн өмнө Ө.Энхтүвшин МАН-ын даргаар томилогдож, тамга тэмдгээ гардаж байв. С.Батболдыг намаа сонгуульд ялуулж чадаагүйн төлөө түүний орыг залгахаар болсон ч өдгөө өөрийн биеэр өмнөх түүхийг дэндүү хурдан давтах болж байх шиг. С.Батболдоос хүлээж авсан нам нь Ө.Энхтүвшинг дарга болсноос хойш хоёр удаагийн сонгуульд өвдөг шороодож, гишүүд нь том жижиг гэлтгүй авлигын хэрэгт холбогдох болсноор нэр нүүрээ барж, өөдлөж өгөхгүй байгаа нь өөрчлөгдөх ёстойг харуулж буй. Тиймдээ ч нэг л эвэндээ орж чадахгүй явсаар эдүгээтэй золгож, шинэ жигүүр, фракц үүсэх нөхцөл бүрдсэн. Бага хурлын гишүүдийн 89 хувь буюу 178 –ынх нь дэмжлэгийг авч МАН-ын дарга болсон Ө.Энхтүвшин хамгийн богино “настай” дарга болж халаагаа дараагийн хүндээ өгөх нь ээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Шинэхэн парламентын анхдугаар хуралдааныг гацаан байж гурав хоног ярилцсан МАН-ынхны шийдвэр алдаа болж таарлаа. Тэд алдаагаа засч МАН-ын даргаас Ө.Энхтүвшинг удахгүй болох Бага хурлаар суудлаас нь авч хаях нь.
Нэгэнт намын даргын албан тушаалаас мултрах нь тодорхой болсон учир дараагийн удирдагч хэн байх талаар таамаг, таавар ч яваа нь мэдээж. Фракцууд дотооддоо хэнийгээ сойх талаар ярилцах зуур Бага хурал болтол далдхан өрсөлдөөн ч нэлээн ширүүсэх нь. Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэр намын даргад өрсөлдөхөөр дуулдав. Энэ дундаа хотын фракц М.Энхболдын талынхныг нэлээн нөлөөтэй байгааг гишүүд нь ярьж байна. Одоогоор Хөвсгөл аймагт амарч яваа экс дарга С.Баярыг дагалдагчид ч бас хотынх фракцид талтай буй гэнэ. Бага хурлын өмнөх фракцуудын нууц өрсөлдөөнд хэн ялахыг тааварлах аргагүй. Магадгүй “Шинэчилье” хөдөлгөөний залуучуудыг нам дарж чадах том тохироо яригдахыг ч үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан аль альтайгаа илүү сайн тохиролцож чадсан фракцид ялалт ирж, ирэх долоо хоногт болох Бага хуралдаа бардам гэгч нь суух нь ээ.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Шарав
МАН-д хэн гуай ч дарга болж гарч ирсэн, одоо сэхээсээ өнгөрсөн, саналаараа татан буугдаад шинэ нам болж, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлаа өөрчилвөл ирээдүйтэй.Баас хэдий хатавч өмхийгөө тавихгүй....Шинэчлэгдэнэ гэдэг лөөлөө....
2013.08.04
























