МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
ГИШҮҮД ХААГУУР АМАРЧ БАЙНА ВЭ
amraad l, ajil garval dur esgeed, asuudal garval nam dardag ulsuud daa ednuus chine...
С.БАЯР, ГАНС vХ, ЗОРИГ Б vГДИЙГ НЬ ШАЛГАЖ ШОРОНД НЬ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛСЫН БАЯЛГААР ТОГЛОЖ, ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРЫН ДУУГ vЙ ЗАРЦ БОЛСОН, ХӨРӨНГЖСӨН УЛААН ЛУЙВАРЧИД.
УИХ-ын хаврын чуулган завсарлаад 20 гаруй хонож байна. Чуулган завсарласан өдрүүдэд зарим гишүүн тойрогтоо ажиллахын зэрэгцээ хуулийн төсөл боловсруулж байгаа бол ихэнх нь амарч буй аж. Долдугаар сар амралт, зугаалгын үе байдаг учир төрийн байгууллагууд ч “амралт”-ын байдалтай байгаа билээ. УИХ-ын зарим гишүүн хаана, юу хийж байгааг хүргэе.

Энэ жил дөрвөн аймгийн түүхт ой тохиосон учир УИХ-ын зарим гишүүн энэ зуныг найр наадам хэсч, хөдөө гадаа амарч өнгөрөөж байна. Долдугаар сарын сүүлээр аймгуудын ой болж, гишүүдийн цуваа ч тэр зүг рүү хөвөрсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Я.Санжмятав нар Завхан аймгийн ойд оролцсон бол Н.Батбаяр, Б.Болор нарын гишүүд төрөлх Архангай нутгийнхаа ойн баярын хойморт сууж харагдана билээ. Тэд найр наадам үзэхийнхээ зэрэгцээ тойрогтоо ажиллаж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулган завсарлангуут бүтэн жилийнхээ алжаал ядаргааг тайлж, улс төрийн ажлаас түр хөндийрөхөөр Архангай аймгийн Чулуут суманд зусаж буй хадмындаа очихоор явжээ. Тэрээр гэр бүлийн хамт эрүүл агаарт хонь мал эргүүлсэн шигээ амарч буй гэнэ. Энэ сарын сүүлээр буюу хүүхдүүдийнхээ хичээл сургууль орох үеэр Улаанбаатарт ирж, ажилдаа орох аж. УИХ-ын намрын чуулганаар түүний санаачилсан Хүүхэд харах үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх учир тэрээр ажлын хэсгийнхэнтэй нэлээд сууж ажиллах юм байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хаврын чуулган завсарласан өдрүүдэд МҮХАҮТ-д ажиллаж байгаа гэнэ. Тэрээр тус танхимын даргын албыг давхар хашдаг.
Энэ сарын 20-22-нд БНХАУ-ын Эрээн хотноо Хятад-Монгол-ОХУ улсын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны “Эрээн-2013” чуулга уулзалт болох юм байна. Хөрш хоёр оронтойгоо хамтын ажиллагаа, худалдааны нягт холбоотой манай улсын хувьд энэхүү чуулганд ихээхэн ач холбогдол өгч оролцдог билээ. Чуулганыг Монголын талаас МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ зохион байгуулан оролцдог учраас тэрээр энэ ажилд ханцуй шамлан ороод буй аж.
Хаврын чуулган завсарласан өдрүүдэд гишүүд нутаг, нутгийн зүг мордон амарч буй энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү л ганцаараа ажиллаж байна. Тэрээр УИХ-ын гишүүний тангаргаа өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд өргөсөн учраас Хөдөлмөрийн хуулийг ягштал биелүүлэхийн тулд амраагүй гэдгээ хэлж байв. Тиймээс долдугаар сарыг дуустал ажиллаад өнөөдрөөс ээлжийн амралтаа авах юм гэнэ.
УИХ-аас баталсан хуулийг эрхэм гишүүд энэ мэтчлэн ягштал мөрддөг бол хэд, хэдэн гишүүн амрах бус ажиллах ёстой байж. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цуг нэг өдөр Ц.Цолмон, түүнээс хойно Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин нар тангаргаа өргөсөн.
Тэд ирэх арванхоёрдугаар сарын 13-нд, Ц.Оюунбаатар мөн сарын 18-нд тангараг өргөсөн учраас Хөдөлмөрийн хуулийн дагуу дараа жилийнхээ тухайн өдөр амрах байжээ.
Я.Санжмятав Завхандаа

Энэ жил дөрвөн аймгийн түүхт ой тохиосон учир УИХ-ын зарим гишүүн энэ зуныг найр наадам хэсч, хөдөө гадаа амарч өнгөрөөж байна. Долдугаар сарын сүүлээр аймгуудын ой болж, гишүүдийн цуваа ч тэр зүг рүү хөвөрсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Я.Санжмятав нар Завхан аймгийн ойд оролцсон бол Н.Батбаяр, Б.Болор нарын гишүүд төрөлх Архангай нутгийнхаа ойн баярын хойморт сууж харагдана билээ. Тэд найр наадам үзэхийнхээ зэрэгцээ тойрогтоо ажиллаж байгаа гэнэ.
С.Ганбаатар хадмындаа амарч байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулган завсарлангуут бүтэн жилийнхээ алжаал ядаргааг тайлж, улс төрийн ажлаас түр хөндийрөхөөр Архангай аймгийн Чулуут суманд зусаж буй хадмындаа очихоор явжээ. Тэрээр гэр бүлийн хамт эрүүл агаарт хонь мал эргүүлсэн шигээ амарч буй гэнэ. Энэ сарын сүүлээр буюу хүүхдүүдийнхээ хичээл сургууль орох үеэр Улаанбаатарт ирж, ажилдаа орох аж. УИХ-ын намрын чуулганаар түүний санаачилсан Хүүхэд харах үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх учир тэрээр ажлын хэсгийнхэнтэй нэлээд сууж ажиллах юм байна.С.Дэмбэрэл МҮХАҮТ-ынхаа ажлыг хийгээд завгүй
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хаврын чуулган завсарласан өдрүүдэд МҮХАҮТ-д ажиллаж байгаа гэнэ. Тэрээр тус танхимын даргын албыг давхар хашдаг. Энэ сарын 20-22-нд БНХАУ-ын Эрээн хотноо Хятад-Монгол-ОХУ улсын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны “Эрээн-2013” чуулга уулзалт болох юм байна. Хөрш хоёр оронтойгоо хамтын ажиллагаа, худалдааны нягт холбоотой манай улсын хувьд энэхүү чуулганд ихээхэн ач холбогдол өгч оролцдог билээ. Чуулганыг Монголын талаас МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ зохион байгуулан оролцдог учраас тэрээр энэ ажилд ханцуй шамлан ороод буй аж.
О.Баасанхүү өнөөдрөөс амарна
Хаврын чуулган завсарласан өдрүүдэд гишүүд нутаг, нутгийн зүг мордон амарч буй энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү л ганцаараа ажиллаж байна. Тэрээр УИХ-ын гишүүний тангаргаа өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд өргөсөн учраас Хөдөлмөрийн хуулийг ягштал биелүүлэхийн тулд амраагүй гэдгээ хэлж байв. Тиймээс долдугаар сарыг дуустал ажиллаад өнөөдрөөс ээлжийн амралтаа авах юм гэнэ. УИХ-аас баталсан хуулийг эрхэм гишүүд энэ мэтчлэн ягштал мөрддөг бол хэд, хэдэн гишүүн амрах бус ажиллах ёстой байж. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цуг нэг өдөр Ц.Цолмон, түүнээс хойно Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин нар тангаргаа өргөсөн.
Тэд ирэх арванхоёрдугаар сарын 13-нд, Ц.Оюунбаатар мөн сарын 18-нд тангараг өргөсөн учраас Хөдөлмөрийн хуулийн дагуу дараа жилийнхээ тухайн өдөр амрах байжээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
2013.08.02
2013.08.01























