МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Миний хvv тєрийн жолоог тvвшин атгаарай, тvмэн олондоо хайртай яваарай
Ээжийгээ асарсан хүн буяныг нь хүртэж амьдардаг гэдэг. 2009 оны тавдугаар сард одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намаас нэр дэвшиж, орон нутагт ажиллаж байсан үе. Тэрээр Эрдэнэт хотод хийсэн уулзалтынхаа үеэр ижийдээ очоод үнсүүлсэн мөчийг хүн бүр санаж байгаа даа. Тавь хүрсэн хүү нь ээжийдээ очиж үнсүүлээд уйлж суугаа тэр л зураг өнөөдөр ч харагдах шиг.
“Миний хүү ижийдээ нялх л даа” хэмээн Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвшин эх орондоо сэтгэл чилээж яваа хүүдээ ижий сэтгэл дэвсэн суугаа буурай зурагтаа үзэж суусан олон хүний сэтгэлийг хөндөж чадсан. Тэр л үг хүүд нь ялалт, ард түмний итгэл сэтгэлийг авчирсан гэж хожим нь олон хүн хэлэхийг сонссон.

“88 насны босго давсан ижий минь сэтгэл түвшин жаргаж суух үед нь би жаргааж чадахгүй л байна даа. Эцгийнхээ ясыг өндөлзүүлж байгааг ижий минь сонсоод хараад л сууж байна. Ээж минь “Миний хүү төрийн жолоог түвшин атгаарай. Түмэн олондоо хайртай яваарай гэж захьдаг. Энэ захиас бол миний улс төрийн үйл хэргийн зарчим” хэмээн тухайн үед Ерөнхийлөгч хэлж байсан билээ.
“Хүүгийн минь тухай мянган худлаа яриад ч тэндээс үнэн юм олдохгүй” хэмээн шийдмэгхэн хэлчихээд чихэн дээр хашгирлаа, удам судраа та нар хэнээс ч илүү мэдэж байгаа биз дээ хэмээн хүүгээ зэмлэх, аргадахын хооронд өгүүлж байсан буурай өнөөдөр 92 насыг зооглоод тэнгэрийн оронд одлоо. Тухайн үед Ерөнхийлөгчийн дээд талын ах Бяраадоржийнд асруулж байсан Хонинхүү гуай сүүлийн хэдэн жилийн турш Ерөнхийлөгчийн хүүхдүүдтэй бужигнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Монгол Улсын тэргүүн хатагтайгаар асруулж байсан билээ.
Ерөнхийлөгчийн ээж болсон тэр л өдрөөсөө эхлэн Б.Хонинхүү гуай сэтгэл нь чилж, хүүдээ зэмлэл хүртээж суусан биз. Саяхан түүнд хаягласан захидал хүртэл хэвлэлүүдээр гарч байлаа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн ээж Ц.Бүдханд гуай мөн Сэлэнгийн ээжүүдээс гэсэн захиад Б. Хонинхүү гуайн нэр дээр хаяглагдан хүрч байлаа. Эх хүн тэр үед чимээгүй суусан гэвэл хэн ч үнэмшихгүй. Ижийд хандсан ижий хүний үг л хүүгийн зүрхэнд хүрэх ёстой.

Б.Хонинхүү гуай бага хүү Ц.Элбэгдоржийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан, төрдөө түмэн олондоо тангараг өргөхөд бие нь чилээрхэж ядруухан байсан ч түмэн олноо хүүгээ хүндлэн үнсэж байгаа харагдсан. Найман хүү төрүүлж, дархан бэрийн бурхан ухаанаар өсгөн хүмүүжүүлсэн буянтай буурал тэнгэрийн орондоо амгалан нойрс доо. Ум маани бадми хум
“Миний хүү ижийдээ нялх л даа” хэмээн Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвшин эх орондоо сэтгэл чилээж яваа хүүдээ ижий сэтгэл дэвсэн суугаа буурай зурагтаа үзэж суусан олон хүний сэтгэлийг хөндөж чадсан. Тэр л үг хүүд нь ялалт, ард түмний итгэл сэтгэлийг авчирсан гэж хожим нь олон хүн хэлэхийг сонссон.

“Хүүгийн минь тухай мянган худлаа яриад ч тэндээс үнэн юм олдохгүй” хэмээн шийдмэгхэн хэлчихээд чихэн дээр хашгирлаа, удам судраа та нар хэнээс ч илүү мэдэж байгаа биз дээ хэмээн хүүгээ зэмлэх, аргадахын хооронд өгүүлж байсан буурай өнөөдөр 92 насыг зооглоод тэнгэрийн оронд одлоо. Тухайн үед Ерөнхийлөгчийн дээд талын ах Бяраадоржийнд асруулж байсан Хонинхүү гуай сүүлийн хэдэн жилийн турш Ерөнхийлөгчийн хүүхдүүдтэй бужигнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Монгол Улсын тэргүүн хатагтайгаар асруулж байсан билээ.
Ерөнхийлөгчийн ээж болсон тэр л өдрөөсөө эхлэн Б.Хонинхүү гуай сэтгэл нь чилж, хүүдээ зэмлэл хүртээж суусан биз. Саяхан түүнд хаягласан захидал хүртэл хэвлэлүүдээр гарч байлаа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн ээж Ц.Бүдханд гуай мөн Сэлэнгийн ээжүүдээс гэсэн захиад Б. Хонинхүү гуайн нэр дээр хаяглагдан хүрч байлаа. Эх хүн тэр үед чимээгүй суусан гэвэл хэн ч үнэмшихгүй. Ижийд хандсан ижий хүний үг л хүүгийн зүрхэнд хүрэх ёстой.

0 Сэтгэгдэл
зочин
Буянтай сайхан буурай байсан. Монголын маань сайхан ээжүүдийн нэг үрсээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн сайхан ээж шүү. Бурханы оронд төрөх болтугай.
2013.08.05























