Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАН-ынхан тун завгүй, тал талд хуралдаж байна
Маргааш Бага хурлаа хуралдуулах гэж байгаа МАН-ын эрх баригчид тун завгүй байна. Маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ярьж тохирохоор тус намын Удирдах зөвлөл одоо хуралдаж байгаа юм байна.
Намаа сүүлийн таван ч удаагийн сонгуульд тун амжилтгүй авч орон ялагдуулсан намын өнөөгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцож огцруулна, төрийн өмч хөрөнгөнөөс идэж завшин намын нэр хүндийг унагаасан олигархиудыг нэрлэж, тэднийг намаасаа хөөн намынхаа нэрийг цэвэрлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийхнийг энэ бага хурлаар яаж гайгүй аядуухан аргалж өнгөрөөх вэ гэдгээ тун нухацтай ярьж байж  орохгүй бол энэ удаагийн Бага хурал тун ширүүн болж магадгүй байгаа юм. Өчигдрөөс МАН-ын Бага хурлын гишүүд нийслэлд цугларч байгаа болохоор Удирдах зөвлөлийнхөн тэдэнтэйгээ зөвлөлдөх, нэг ч гэсэн хүнийг талдаа элсүүлж, өөрсдийн бодлогоо барьж үлдэхийг бодож ийн ойр ойрхон хуралдаж байгаа бололтой. Маргааш өглөө ч Бага хурал шууд эхлэхгүй, Удирдах зөвлөл эхлээд хуралдана гэсэн мэдээ байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай зэрэгцээд “Шинэчилье” хөдөлгөөнийн залуучууд ч бас тусдаа хуралдаж байгаа сураг байна.
Өнөө шөнө МАН-ын бага хурлын болон, Удирдах зөвлөл, “Шинэчилье” хөдөлгөөнийхөн унтахгүй хор найруулж өнжих нь ээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан