Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана
МАН-ын цаашдын хувь заяаг хэлэлцэж, удирдах бүрэлдхүүнээ солих уу үгүй юу, шинэчлэгдээд юу хийх вэ зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх Бага хурал бэлтгэлээ хангаж дуусчээ. Өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудал болон шинэчлэгчдийн шаардлагыг хэрхэн хүлээн авах талаар тун нарийн ярилцсан бололтой.
Бага хуралд нийслэл, 21 аймгийг төлөөлсөн Бага хурлын 310 төлөөлөгч УИХ-аас хойшхи удаа дараагийн сонгуульд улстөрийн энэ том нам яагаад ялагдав, учир шалтгаан нь юу байв, намын дарга, удирдлагаас болов уу. Намын нөлөө бүхий гишүүд, УИХ-ын гишүүд ямар үүрэг гүйцэтгэсэн зэргийг шүүн хэлэлцэхээр товложээ. Мөн МАН-ын их хурлыг хэзээ хуралдуулах товыг тогтоох юм байна.
Намын нэр хүнд унаж, удаа дараагийн сонгуульд ялагдасаны гол буруу нь намын дарга, удирдлагуудтай холбоотой гэж үзсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн дарга, Удирдах зөвлөлийг огцруулах санал тавиад байгаа. Харин Удирдах зөвлөлийн тухай намын даргаг солих, өөрчлөх тухайд энэ удаа хэлэлцэх үү, нэгмөсөн Их хурлаараа хэлэлцэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
МАН-ын цаашдын хувь заяаг хэлэлцэж, удирдах бүрэлдхүүнээ солих уу үгүй юу, шинэчлэгдээд юу хийх вэ зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх Бага хурал бэлтгэлээ хангаж дуусчээ. Өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудал болон шинэчлэгчдийн шаардлагыг хэрхэн хүлээн авах талаар тун нарийн ярилцсан бололтой. Бага хуралд нийслэл, 21 аймгийг төлөөлсөн Бага хурлын 310 төлөөлөгч УИХ-аас хойшхи удаа дараагийн сонгуульд улстөрийн энэ том нам яагаад ялагдав, учир шалтгаан нь юу байв, намын дарга, удирдлагаас болов уу. Намын нөлөө бүхий гишүүд, УИХ-ын гишүүд ямар үүрэг гүйцэтгэсэн зэргийг шүүн хэлэлцэхээр товложээ. Мөн МАН-ын их хурлыг хэзээ хуралдуулах товыг тогтоох юм байна.
Намын нэр хүнд унаж, удаа дараагийн сонгуульд ялагдасаны гол буруу нь намын дарга, удирдлагуудтай холбоотой гэж үзсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн дарга, Удирдах зөвлөлийг огцруулах санал тавиад байгаа. Харин Удирдах зөвлөлийн тухай намын даргаг солих, өөрчлөх тухайд энэ удаа хэлэлцэх үү, нэгмөсөн Их хурлаараа хэлэлцэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
























