Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хот байгуулалт болон газрын суурь хуулиуд 1996 оноос батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болсон. 2000 оноос хойш нийслэлд гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн билээ. Хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх шаардлагатай бо­лоод байна. Архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаард­лага хангахгүй барил­гаж­сан хэсэг, нийтийн эдэл­бэр газрыг дахин тө­лөв­­лөн барилгажуулах, тохи­жуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн бай­гуулалтад төвлөрүүлэх харил­цааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах бо­ломж­гүй болжээ. Иймд ир­гэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хан­гах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны ба­рил­гажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаард­лага хангахгүй барилга бай­гууламжийг буулган ши­нээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион бай­гуулах, дахин төлөвлөн батал­гаа­жуулахтай холбогдон үү­сэх харилцааг зохицуулах Хо­тыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан